GenoFocus Коронагийн оношлогоонд зайлшгүй шаардлагатай фермент болох 'Proteinase-K' гарган авч үйлдвэрлэж эхэллээ
Дэжон хотын Дэдог судалгааны цогцолборт төвтэй GenoFocus нь импортоос бүрэн хамааралтай байсан Корона19-ийн молекулын оношлогоонд ашигладаг чухал фермент болох 'Proteinase-K' үйлдвэрлэлийн технологийг дотооддоо боловсруулж чадсан юм.
Корона 19-ийг урвуу транскриптазын генийн олшруулалтын тест (RT-PCR, Real time Reverse Transcription Polymerase Chain Reaction)-аар оношилдог бөгөөд ингэхдээ сэжигтэй өвчтөнөөс цуглуулсан сорьцоос нийт РНХ гаргаж авсны дараа cDNA(complementary DNA)-г урвуу транскриптазаар нэгтгэж(RTase, Reverse Transcriptase), Корона 19 вирусын өвөрмөц генийг олшруулж илрүүлэх замаар халдвартай эсэхийг оношлодог. Оношлогооны иж бүрдлийн праймерууд нь корона 19 вирусаас гаралтай cDNA-тай тусгайлан холбогдож, генийг олшруулдаг тул дээжинд корона 19 вирус байгаа эсэхийг өндөр нарийвчлалтайгаар оношлох боломжтой. Энэ үед олшруулалтын процессийг хэр удаан давтсаныг илэрхийлэх Ct утга нь тодорхой лавлагааны утгаас доогуур байвал эерэг, өндөр байвал сөрөг гэж үзнэ.
'Proteinase-K' нь протеолитик фермент бөгөөд дээжээс Корона 19 вирусээс гаралтай РНХ-ийг өндөр үр ашигтай, цэвэр ялгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь зөвхөн Корона 19-т төдийгүй төрөл бүрийн оношлогооны иж бүрдэл, нуклейн хүчил ялгаруулах иж бүрдэлд ашиглагддаг тусгай фермент хэлбэрээр ашиглагддаг бөгөөд дотоодын оношлогооны иж бүрдэл үйлдвэрлэгчид импортлон ашиглаж ирсэн
Одоогийн байдлаар Роше (Швейцарийн эмийн үйлдвэр) зэрэг цөөн хэдэн компани л тэдгээрийг арилжааны чиглэлээр үйлдвэрлэж байна. Нэг кг нь 100 сая вон давсан өндөр үнэ бүхий бүтээгдэхүүн бөгөөд дэлхийн саяхан болсон корона 19 цартахлын улмаас улс орон бүрийн оношилгооны иж бүрдлийн эрэлт тэсрэлттэй байгаагаас экспортыг хязгаарлах эрсдэл гарч, эрэлт, нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор дотоодын оношлогооны иж бүрдэл үйлдвэрлэгчид үүнийг дотооддоо үйлдвэрлэх шаардлага улам бүр нэмэгдсээр байна.
Үүний дагуу дотоодын оношлогооны иж бүрдэл үйлдвэрлэгч компаниудтай олон талт хамтын ажиллагаатай GenoFocus нь саяхан өөрийн судалгааны хүрээлэнд эрчимтэй судалгаа, шинжилгээ хийж, 'Proteinase-K' энзимыг нутагшуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэжээ. GenoFocus-ийн гүйцэтгэх захирал Ким И Жүн хэлэхдээ "GenoFocus-ийн боловсруулсан GF Proteinase-K нь DNAse ба RNAse идэвхгүй бөгөөд өрсөлдөгчдийнхтэй тэнцүү буюу түүнээс өндөр цэвэршилттэй бүтээгдэхүүн. Хэрэглээний зориулалтаас хамааран нунтаг эсвэл шингэн хэлбэрээр ашиглахаар худалдаалагдана. Энэхүү фермент нь рН ба температурын олон янзын түвшинд тогтвортой бөгөөд гадаргуугийн идэвхтэй бодисууд, давсны концентраци ихтэй орчинд ч гэсэн өндөр идэвхжилттэй хэвээр байдаг учраас янз бүрийн орчинд хийгддэг, ялангуяа Корона -19 оношлогоо хийхэд маш хэрэгтэй бүтээгдэхүүн” гэжээ.
GenoFocus-ийн фермент үйлдвэрлэх үйлдвэрийн одоогийн хүчин чадлыг харгалзан үзвэл дотоодын хэрэгцээгээ хэдэн зуун кг (≒хэдэн арван тэрбум вон) -аар хангахаас гадна гадаадын молекул оношлогооны зах зээл дээр гарах бүрэн боломжтой гэж үзэж байна. Одоогийн байдлаар их хүчин чадалтай ферментийн үйлдвэрт массын үйлдвэрлэлийн баталгаажуулалт хийж дуусаад бүрэн хэмжээний үйлдвэрлэлийн ажилдаа орох гээд бэлтгэж байна.