Солонгосчуудын гарын хоолны нэг 'Гүжолпан ордны хоол'
Эрт дээр үеэс Солонгосчууд хоолны амт хурууны үзүүрээс гардаг гэж ярьсаар ирсэн. Гүжолпан бол тогооч хурууныхаа өндгөөр чин сэтгэлээ шингээж хийсэн амттан юм. Есөн тасалгаанд хуваагдсан модон аяганд есөн төрлийн орц найрлагаар хийдэг хоол учраас гүжолпан гэж нэрлэгдэх болсон ба мах, мөөг, ногоо зэрэг 8 төрлийн орцыг нимгэлсэн гурилд ороож иддэг ордны хоол юм.
Манай эртний өвөг дээдсийн хэрэглэдэг гал тогооны хэрэгслийг ихэвчлэн шаазан эсвэл төмрөөр хийдэг байсан бол Гүжолпан бол Солонгосын уламжлалт гар урлал бөгөөд модон аягийг лакаар өнгөлж, сувдаар бүрж хээлсэн учраас хоолыг улам үзэмжтэй харагдуулдаг онцлогтой байсан.
Найман төрлийн орц нь янз бүрийн өнгөтэй тул шим тэжээлийг жигд агуулсан гэдгээрээ сайн хоол хүнсэнд тооцогддог байсан бөгөөд ялангуяа найр хийхэд юугаар ч орлуулшгүй хоол гэж хэлж болно. Түүнчлэн, модон тавгийн нүд тус бүрийн орц найрлагыг "өөр өөр санаа зорилготой хүмүүс" гэж далд хэлбэрээр илэрхийлж болох ба олон төрлийн орц найрлагыг нэг нимгэн гурилд ороож идэх нь эв нэгдэл, эвлэрлийн бэлгэдэл гэж үздэг байсан. Тиймээс ч эрт дээр үеэс энэ хоолыг эв нэгдэл, эвлэрэл шаардлагатай цугларалтын үеэр ширээгээ засдаг байв.
Гүжолпанийг үндсэн хоол хэлбэрээр иддэг ч, архины ширээ болон цайны ширээнд зууш хэлбэрээр ч бас хэрэглэдэг. Архины ширээ засахдаа илжгэн чих, гинкго, чавга, хушга зэрэг хатаасан хөнгөн зуур зэргийг тавьдаг бөгөөд цайны ширээ засахдаа дасик, ганжон, суксил жимс зэрэг Солонгосын уламжлалт зуушийг тавьдаг. Энэ мэтээр Гүжолпан хоолны дүрх төрх ч цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж байна.
Гүжолпанийг зооглох хүний амт, хоолны дуршлыг харгалзан янз бүрийн орц найрлагаар хийж болдог бөгөөд хэдийгээр найрлага нь өөр ч гэсэн чин сэтгэлээ шингээхгүйгээр хийж болдоггүй хоол учраас хоол хийж буй хүний зүрх сэтгэлийг бүрэн шингээсэн онцгой хоол юм..
Жуулчид, оршин суугчдад зориулсан ээлтэй аялал
'Дэжон шударга аялал’
Тансаг зэрэглэлийн зочид буудлууд ашиглах, аялал жуулчлалын хөтөчийг дагаж алдартай газруудаар зочлох, томоохон худалдааны төвүүдээс бараа худалдаж авах зэргээр хэрэглээг чухалчилдаг аялал. Ер нь аялал жуулчлал иймэрхүү харагддаг. Гэсэн хэдий ч сүүлийн үед аяллын хэв маяг өөрчлөгдөж эхэлсэн.
Зөвхөн хэрэглээг чухалчилдаг аяллаас харилцааг чухалчилдаг аялал, удаан бөгөөд тав тухгүй боловч баяр баясгалантай аяллыг сонирхох болж аяллын хэв маяг өөрчлөгдөж байна. Үүнийг шударга аялал гэх бөгөөд аялагчид, оршин суугчид, эх дэлхийд ээлтэй аялал юм.
Шударга аялагчид нүүрстөрөгч багатай тээврийн хэрэгсэл, тухайлбал явган аялал, унадаг дугуй, цахилгаан тээврийн хэрэгслийг ашиглан аялж, орон нутгийн иргэдийн ажиллуулдаг байр, ресторануудаар үйлчлүүлдэг. Нэг удаагийн эд зүйл хэрэглэдэггүй, усаа хэмнэх гэх мэт хүрээлэн буй орчиндоо санаа тавьдаг аялал юм. Мөн нутгийн түүх, уламжлалыг сурч, хэрэгжүүлдэг аялал.
Шударга аялал нь хэцүү зүйл огт биш. Хаана аялах вэ гэж санаа зовохын оронд яаж аялахаа л бодох хэрэгтэй.
Дэжон хотын оршин суугчдын амьдралыг сонирхож, нутгийн соёлыг мэдрэх боломжтой Дэжон шударга аяллыг танилцуулж байна. Харилцаа холбоо тогтоож бие биетэйгээ хуваалцдаг Дэжон шударга аяллаар дамжуулан "Өөрийгөө хөгжүүлж, үйлдэж чаддаг аялагч" болохыг хүсэж байна уу?
Аялал1. Иса-дон, зам дээрээс эрдэнэс хайх
500 жилийн түүхтэй Иса-дон! Амьдрал ба үхэл зэрэгцэн оршдог газар, Буруу хотжилт хөгжлийн улмаас үүдсэн байгалийн хохирол, уламжлалт соёл хоёр хадгалагдан үлдсэн газар Жусон гүрний Күнзийн соёл ба Ин Жин-Суний Мунжунгийн соёл уялдан зохицсон өнгөрсөн ба өнөө үед зэрэгцэн оршдог газар
Иса-донгийн гэгээнтэн болж, янз бүрийн соёлын үзвэр (бичиг судрын соёл, хоолны соёл, дээр үеийн шалгалт шүүлгийн соёл, тосгоны аялал)–ээр дамжуулан зэрэгцэн оршихуйн утга учрыг ойлгож, өөр өөрсдийн эрдэнэсийг олох эдгэрлийн аялалд гарах боломжтой.
Аялал2. Шинжлэх ухааны аялал (sci-for rest)
Корона 19-ын улмаас ядарч туйлдсан хүмүүст зориулагдсан "Ойн эрүүл мэндийн хөтөлбөр" бөгөөд оршин суугчид болон аялагчид хамтдаа Дэжоны ойг үзэж сонирхох хөтөлбөр.
Аялал3. Дэжоны урлагийн гудамж
"Дэжоны Урлагийн гудамж" хөтөлбөр нь үзэсгэлэн яармагаас эхлээд театрын жүжиг зэрэг урлагийн янз бүрийн үзвэр үйлчилгээ үзэх, уран бүтээлчидтэй ярилцах гэх мэт олон төрлийн урлаг соёлыг мэдрэх боломжтой аяллын хөтөлбөр. Нутгийн уран бүтээлчдийн бүтээлийг сонирхож, залуу уран бүтээлчидтэй ярилцах боломжтой! Цай амталж, дэлхийд цор ганц эко цүнхийг өөрөө хийж, жижиг театрт жүжигчдийн жүжгийг үзэж, стрессээ тайлж нэг өдрийг урлагаар амьсгалж өнгөрүүлээрэй.
Аялал4. Дуваюу! Жантэсан эмчилгээний тосгоны аялал
Дэжоны баруун өмнөд хэсэгт орших хөдөө тосгоны уур амьсгалыг мэдэрч уламжлалт будааны бялуу хийх боломжтой, акустик гитартай хосолсон дурсамжийг санагдуулам аялал. Жантэсаны метасеквой ойн замаар алхаж, ойд бясалгал хийж, тосгоныхон өөрсдөө тарьсан нутгийн хоолийг амтлангаа тэдэнтэй ярилцах боломжтой.