Хэдийгээр 2019 оны сүүлээр эхэлсэн коронавирус дэлхий даяар тархаж нөхцөл байдал хүндэрснээр офлайн зар сурталчилгааны хуваарь цуцлагдаж, төлөвлөгөө тасалдсан ч Дэжон хотын эмчилгээний аялал жуулчлалын салбарынхан коронавирусын дараах салбарын үйл ажиллагаанд бэлтгэх зорилгоор онлайн хэлбэрээр томоохон зорилтот зах зээлүүдэд хүрэх төсөл, үйл ажиллагааг явуулсаар байна.
Өнгөрсөн хугацаанд Дэжон хотод эмчилгээний зорилгоор зорьчсон жуулчдын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, вэб бүртгэл, зах зээлийн чиг хандлага, үйлчилгээний гол эрэлт хэрэгцээ, сонирхсон түлхүүр үгс зэргийг нарийн судалж хамгийн их сонирхдог эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл юу болохыг тодорхойлж, ирээдүйн үйлчлүүлэгчдийг татах онлайн маркетингийг улам бүр сайжруулахаар төлөвлөж байна.
Дэжон хотод эмчилгээний аяллын шугамаар ирдэг жуулчдын сонирхдог гол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл болох арьс, гоо сайхны мэс засал, уламжлалт анагаах, гэмтэл согогийн мэс засал, эрүүл мэндийн үзлэг шинжилгээний талаар эмч нараас шууд асууж лавласан бодитой эрүүл мэндийн мэдээлэл, анхаарах хэрэгтэй гол чухал зөвлөмжүүдээр YouTube-ийн цуврал хийж англи, орос, вьетнам хэлээр орчуулан гаргаж зорилтот зах зээлд сурталчлахаар төлөвлөж байна.
Түүнчлэн, Пост-Корона буюу Коронагийн дараах салбарын үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд “Эмчилгээний аялал жуулчлалын талаарх зайны зөвлөгөөн”-ийг 6-р сарын 23-26-ны хооронд Солонгосын аялал жуулчлалын корпорацийн Улаанбаатар дахь салбартай хамтран амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Монголын талаас аялал жуучлалын компаниуд, 15 агентлаг, 5 эмнэлэг оролцсон бөгөөд Солонгосын талаас Дэжон маркетинг корпораци болон Дэжон хотын 5 эрүүл мэндийн байгууллага оролцсон. Зөвлөгөөнөөр Солонгосын аялал жуулчлалын корпораци эмчилгээний аялал жуулчлалын талаар танилцуулга болон сурталчилгаа хийж, Дэжон хотын эрүүл мэндийн байгууллагууд холбогдох зөвлөмжүүдийг өгч, Солонгосын аялал жуулчлалын корпорацийн Монгол дахь салбарын фэйсбүүкээр дамжуулан бүртгүүлсэн эмчилгээнд явах сонирхолтой иргэд болон Дэжон хотын эрүүл мэндийн байгууллага хоорондын “Business To Consumer” хэлбэрийн зөвлөгөөнүүд ч идэвхтэй явагдаж өнгөрлөө.
Дэжон Маркетинг корпораци нь Корона 19-ийн чиг хандлагад уялдуулан зорилтот зах зээлд зориулсан онлайн, офлайн эмчилгээний аялал жуулчлалын сурталчилгааг тасралтгүй хийхээр төлөвлөж байна.