Өнгөрсөн үеийн дурсамжуудыг эргэн харахад ... “Нэг аяга Сүжэби”

Сүжэби бол харгалзай засас, мах зэргийг буцалган гаргаж авсан шөлөнд зөөлөн зуурсан гурилыг гараар таслан хийж буцалган бэлтгэдэг Солонгосын харц ардуудын амтархан иддэг хоол юм. Солонгосын Уламжлалт Хүнсний Судалгааны Хүрээлэнгийн мэдээлснээр “Сүжэби” нэр нь "Сүжоби" буюу гараар нугалах гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ нь явсаар Сүжэби болсон гэж үздэг.

Гурил хомс байсан дээр үед Сүжэби нь найр наадмын үеэр иддэг тусгай хоол байсан боловч 1950-иад оны Солонгосын дайны дараагаар гурилыг тусламжийн материал болгон гадаадаас оруулж ирдэг болсноор гурил нь будаагаас хямд болж ард иргэдийн гол хүнсний хэрэглээ болсон. Эдүгээ Биндэдогийн хамт бороотой өдөр иддэг хоолны нэг болжээ.

Италид пицца, паста зэрэг нь тэдний харц ардын хоол бөгөөд ялангуяа зуурсан гурилыг болгож дээр нь үлдэгдэл хоолоо асган дүүргэдэг пицца бол жинхэнэ амь зуухын тулд хийж иддэг байсан хоол юм. Тиймээс ч тухайн үеийн хоолны цэс, жорны номонд пиццаны талаар огт гардаггүй. Германы Шпицл, Польшийн Пиероги зэрэг уламжлалт хоол нь бас ийнхүү үүссэн энгийн ард иргэдийн хоол байсан бөгөөд манай Сүжэбий бол тэдгээрийн нэг юм.

Ийнхүү хүнд бэрх цаг үед үүссэн Сүжэбиг янз бүрийн аргаар бэлтгэж иддэг болсон. Зуурсан гурилдаа төмс нунтаглан хийсэн “Төмстэй Сүжэби”, далайн амьтан болон чинжүү нэмж хийсэн “Халуун ногоотой далайн Сүжэби”, Солонгосын үндэсний исгэсэн кимчитэй “Кимчи Сүжэби”, бууцайг нунтаглаж зуурсан гурилдаа хольж хийсэн “Бууцайтай Сүжэби”, “Перилатай Сүжэби” зэрэг олон төрлийн орц, амт оруулан иддэг болсон.

Өнөө үед Солонгост Сүжэбигээр үйлчилдэг хоолны газрууд олон болсон боловч Сүжэбиг илүү амттай сонирхолтой болгох үүднээс зочид өөрсдөө гараараа хийж идэх боломжтойгоор зөвхөн шөлийг нь бэлдэж өгдөг хоолны газрууд ч олширч байна. Сүжэби нь одоо зүгээр нэг хоол биш шөлтэй хоолтой ч сайн хосолдог хоол болсон.

Бие, сэтгэлийн алжаал тайлах
“Дэчонху” нуур

Дөрвөн улирлын гайхалтай өнгө төрхөөрөө алдартай Дэчонху нуур бол Солонгосын гурав дахь том нуур юм. Далайн эрэг дээр байгаа мэт таашаал, мэдрэмжийг авч болох цорын ганц нуур.

“Дэчонху” нуурын эргэн тойрон дахь 21 уулын аяллын замаар явж үзвэл далайн түвшнээс дээш 200 ~ 300м-ийн өндөр өргөгдсөн уул толгод, ой мод, үзэсгэлэнт газрууд, түүхэн өвийн дурсгалт газрууд, төрөл бүрийн сонирхол татах зүйлсийг үзэх боломжтой бөгөөд олон төрлийн амтат хоолыг зооглон улирлын чанартай баяруудыг сонирхож бие, сэтгэлийн эдгэрлийг олох боломжтой.

“Дэчонху” нуурыг янз бүрийн аргаар үзэх боломжтой. Нуурын хоёр талаас нь алхах, Солонгосын үндэсний хөдөө тосгоныг үзэж сонирхох, бясалгал хийнгээ алхах гэх мэт олон зүйлсийг хийж болно. Гэр бүл, хос, найз нөхөдтэйгээ Дэчонху Убэгри замаар алхангаа сэтгэлийн амар тайванг мэдрээрэй.

Танилцуулга:

“Дэчонху” нууранд байрлах “Dume Village” нь хавар тод интоорын цэцэгсээрээ алдартай хөдөөгийн тосгон юм. 30 төрлийн зүйлээр хийдэг ургамлын хандын үйлдвэрлэлтэй танилцах, ургац хураах, нутгийн хоол хийж сурах, уламжлалт урлаг соёлын тоглолт үзэх боломжтой.

“Dume Village” тосгонд байрладаг шаазан ваар урлалын “Ханылган алдыллэ” урлангаар зочлон ваар урлаж үзэх боломжтой. Солонгосын уламжлалт цайг амтлангаа урланг сонирхож болно.

Other Article