100 жилийн түүхтэй Соже-Дон гудамжны аялал
Дэжоны өнгөрсөн, одоо, ирээдүйг бүгдийг нь мэдэрч болох хорооллыг санал болговол мэдээж Соже-донг юм.
Кёнбүгийн төмөр зам 1905 онд нээгдсэнээр Дэжон өртөө баригдаж, хүн хөл болон бараа материалын солилцоо идэвхжиж, шинэ хот болон хөгжсөн. Дэжон өртөөнөөс холгүй орших Соже-Донг нь Соже-хо хэмээх нуурыг хүрээлэн төмөр замын инженерүүдэд зориулан байр барьснаар төмөр замын албан ёсны тосгон бүрэлдэн бий болсон гэдэг. Соже-донг нь төлөвлөсөн хот, Дэжоны нэгэн зууны түүхийг хадгалсан хороолол ч гэж хэлж болно.
Соже-донгоор зугаалахад уйддаггүй учир нь юунаас ч илүү ханын зурагтай гудамжинд байдаг.
Хуучин, харанхуй, хүйтэн ханан дээр шинэ амьдралыг цогцлоосон нь санасныг бодоход том үр дүн авчирчээ.
Гол нэрийн хуудас мэт харагддаг цэцгийн зургууд нь гудамжинд очих бүртээ хамгийн түрүүнд хайдаг зүйл. Намрын сэвшээ салхинд хийсэх навчисын сүүдэртэй тансаг хосолж, яг л амьд юм шиг мэдрэмж төрүүлсэн. Цаг хугацааны ул мөрийг харуулсан хуучин дээврийн хавтангийн доор намилзан унжсан цэцэгсийг хараад өөрийн эрхгүй намрыг мэдэрдэг.