“Оношлохоос эхлээд эмчлэх хүртэл” Хөхний хорт хавдрын оношлуурын иж бүрдэл ('DxMe® BC') –ийг гадаадын зах зээлд гаргах ажлыг эхлүүллээ!
Сүүлийн жилүүдэд хорт хавдрын талаарх янз бүрийн судалгааны үр дүнгүүд гарч, эмчилгээний аргууд ч сайжирснаар хорт хавдрын нас баралт буурч байна.
‘Гэсэн хэдий ч хорт хавдрын нас баралтын хэмжээ хараахан дорвитой буураагүй байгаа тул хэдийгээр ирээдүйд хорт хавдрын эмчилгээний мэс засал хөгжлөө ч гэсэн эдгэрэлтийн түвшинг нэмэгдүүлэх, нас баралтыг бууруулах хамгийн зөв, сайн арга бол хорт хавдрын эсийг тархахаас нь өмнө илрүүлэх явдал юм.
Ялангуяа бусад хорт хавдраас ялгаатай нь хөхний хорт хавдрын хувьд бага зэрэг анхаарвал өвчлөлийг эрт илрүүлэх боломжтой боловч мэдэхгүй, үл тоомсорловол аюултай. Солонгос улсад жил бүр 2,6000 орчим хөхний хорт хавдрын өвчлөл бүртгэгддэг бөгөөд хөхний хорт хавдрын өвчлөлийн нас баралт 100,000 хүнд 6.1 байна. Энэ нь ЭЗХАХБ-ын орнуудын дунд хамгийн бага үзүүлэлт юм.
Гэсэн хэдий ч дунд насны эмэгтэйчүүдэд голчлон тохиолддог хөхний хорт хавдар нь 30-аад насны залуу эмэгтэйчүүдийн дунд тохиолдох нь эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор саяхан Дэжон хотын Дэдог тусгай цогцолборт байрладаг E&S Health Care эмнэлгийн оношилгооны тоног төхөөрөмжийн компани нь хөхний хорт хавдрыг цусаар хурдан, зөв оношлох боломжтой оношлуурыг гарган авч, зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батлагдсан цорын ганц оношлогооны арга нь хөхний маммограф боловч энэ нь нягтрал өндөртэй хөхийг шалгаж оношлоход мэдрэх түвшин нь мэдэгдэхүйц бага байдаг сул талтай.
E&S HealthCare-ийн боловсруулсан 'DxMe® BC' оношлуурын ирж бүрдэл нь эдгээр хязгаарлалт, сул талыг бүрэн даван туулж чадсанаараа онцлог. Оношлогооны иж бүрдлийн гүйцэтгэлийг үнэлэх статистик дүн шинжилгээний дүнгээр мэдрэх чадвар ба онцлог чадварын индекс нь 96% -иас өндөр гарсан. Үүнээс гадна цусаар хялбархан шинжилгээ хийх боломжтой давуу талуудаас гадна хөхний хорт хавдартай болон эрүүл хүмүүсийг хамруулсан судлаачдын туршилт судалгаагаар хөхний хавдартай эсвэл үгүй эсэхийг 96% -иас илүү хувийн баталгаатай оношлосон.
E&S Healthcare компанийн гүйцэтгэх захирал Со Гён Хүн хэлэхдээ “Цусны сийвэн дэх Trx1 уургийн түвшинг хэмждэг ELISA төрлийн DxMe® BC хэрэгслийн тусламжтайгаар хөхний хорт хавдрыг баталгаатай оношлох боломжтой бөгөөд энэ нь улсын болон хувь хүний эрүүл мэндийн зардлыг бууруулж, хөхний хорт хавдрыг оношлох аргыг хялбаршуулах боломжтой. Мөн одоогийн ашигладаг хөхний хорт хавдрын шинжилгээний маммографийн цацраг туяаны хэмжээг багасгаж, хөхний хорт хавдрыг зөв оношлох боломжтой болно гэж найдаж байна. “Одоогийн байдлаар зөвшөөрөл авах үүднээс өргөн хүрээтэй клиник туршилтыг Сөүл, Дэжон дахь их сургуулийн хоёр эмнэлэгт хийж байгаа бөгөөд эцсийн дүнг 2020 оны сүүлээр зарлаж, лицензийн зөвшөөрөл хүсэх болно” гэжээ.
Хэдийгээр эрүүл мэндийн салбар нь эрүүл мэндтэй холбоотой зохицуулалт, дүрэм журам, стандартчиллын журамтай маш хатуу, хэцүү бизнес боловч дэлхийн зах зээлд шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх өндөр боломжтой. E&S HealthCare өнгөрсөн жил Малайз руу амжилттай экспорт хийж эхэлсэн бөгөөд одоогоор ЕХ-ны орнуудаас Герман улстай худалдааны гэрээ байгуулахаар ажиллаж байна. FDA-ийн үнэлгээ хийлгээд АНУ-ын зах зээлд гарах бүтээгдэхүүний үнэлгээг хийж байгаа ба эрүүл мэндийн салбарт шинэлэг шийдлүүдийг боловсруулан гаргахаар зорьж байна.
Био медикал зохицуулалтын чөлөөт бүс гэж тодорхойлсон Дэжон хотын өсөлтийн шинэ бизнес болж хөгжсөн био салбарын цаашдын ололтод дэлхий нийт анхаарлаа хандуулж байна.