Корона-19-ээс болж туйлдсан бидэнд тохирох Солонгосын уламжлалт хоол Самгэтан

Солонгост халууныг даван туулахын тулд сайн хоол иддэг заншил байдаг бөгөөд зуны хамгийн халуун өдрүүдийг эхэн халуун, дунд халуун, адгийн халуун гэж нэрлэдэг.

Халууны улиралд Солонгосчуудын иддэг уламжлалт хоол бол залуу тахианд хүн орхоодой, сармис, улаан чавга, туулайн бөөр, цавуулаг будаа, хушны самар зэргийг хийж чанаж иддэг Самгэтан юм. Зуны улиралд халуунаас болоод их хөлөрсний улмаас бие махбод дахь чийг, эрдэс бодисууд алдагддаг бөгөөд энэ үед уургаар баялаг тахиа болон тэжээллэг бодисоор дүүрэн төрөл бүрийн найрлагатай Самгэтан идэх нь дархлааг сайжруулж, эрч хүчийг сэргээхэд тусалдаг. Үүнээс гадна Самгэтаны үндсэн найрлага дахь дулаан шинж чанар нь зуны улиралд хүйтэн хоол хүнс ихээр хэрэглэснээс болоод ядарсан ходоод гэдсийг тайвшруулах нөлөөтэй.

Самгэтан нь эрт дээр үеэс Солонгосчуудын дуртай уламжлалт хоолны нэг байсаар ирсэн. Бидний мэдэх Самгэтанаас гадна далайн хясаа, наймалж, хөх хавч зэргийг хийсэн “Далайн Самгэтан”, биед сайн уламжлалт ургамлын орц бүхий “Ханбан Самгэтан”, амтат Нуранжитай “Нуранжи Самгэтан” зэрэг олон төрөл байдаг. Үүнээс гадна бадамлянхуаны навчтай Самгэтан, ногоон буурцагтай Самгэтан, цэвэр хүн орхоодойтойн готжоритой Самгэтан, шар буурцгийн жантай Самгэтан зэргийн зөвхөн Солонгост л идэж болно.

Ялангуяа Самгэтаны найрлаганд зайлшгүй ордог хүн орхоодой нь дэлхийн хөдөө аж ахуйн өвийн жагсаалтад багтдаг бөгөөд хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх, бодисын солилцоог дэмжих, ой тогтоолтыг сэргээх, ой санамжийг сайжруулах, хорт хавдрын эсрэг үр нөлөө, дархлаа сайжруулах зэрэг олон төрлийн нөлөөтэй. Дэжон хотоос 30 минутын зайд орших Чүнчоннам-ду аймгийн Кимсан-гүн бол Солонгос улсын хүн орхоодойн тариалалтын гол бүс нутаг бөгөөд жил бүрийн 10-р сард “Кимсан хүн орхоодойн фестиваль” зохион байгуулдаг. Энэ үеэр хүн орхоодойгоор хийсэн төрөл бүрийн хоол хүнс, цайнаас амталж, хүн орхоодойг өөрөө худалдаж авах боломжтой. Энэхүү наадам нь дотоод болон гадаадын жуулчдын дуртай Солонгосын соёлын фестивалийн нэг юм.

Дэжон хотын төв цэцэрлэг, Ханбат ойн цэцэрлэг

Дэжон хотын төвийн голд баригдсан Ханбат ойн цэцэрлэг бол хотын төвд байрлах хамгийн том хиймэл мод үржүүлгийн цэцэрлэг бөгөөд ногоон байгууламжид цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.

2005 онд намагт цэцэрлэг, зэрлэг цэцэрлэг зэрэг 15 сэдэвчилсэн цэцэрлэгээс бүрдсэн Совон цэцэрлэгт хүрээлэн анх нээгдсэн бөгөөд 2009 онд магнолийн цэцэрлэг, эмийн ургамлын ботаникийн цэцэрлэг, хадны цэцэрлэг, жимсний модны цэцэрлэг зэрэг 19 сэдэвчилсэн цэцэрлэгээс бүрдсэн Донвон цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж, 2011 онд мангровын сэдэвтэй халуун орны ургамлын цэцэрлэг дарааллан нээгдсэн.

Хотын төв цэцэрлэгт хүрээлэн рүү хөтлөх Совон цэцэрлэгт хүрээлэнгийн жижиг хаалгаар орвол хүүхдүүд тоглодог зүлэгтэй цэцэрлэг гарч ирэх болно. Цэцэрлэгт хүрээлэнгийн зүлэгтэй ногоон байгууламжийг даган цэцэгтэй замаар явбал зэрлэг цэцэгсийн хүрээлэнг өнгөрөөд бадамлянхуа цэцгийн үнэр анхилсан намгархаг газар гарч ирэх болно. Намгыг тойруулаад тавьсан тавцантай зам дагуу алхвал сэвшээ салхи үлээх нь мэдрэгдэж удаан алхсаар очвол фитонцидын үнэр анхилсан царс, нарс модтой ойтой залгах бөгөөд байгалийн үзэсгэлэнд амрах боломжтой.

Донвоныг холбосон замаар алхвал нуурын эрэг дагуух цэцэрлэг гарч ирнэ. Энэ цэцэрлэгийн өнгөлөг цэцэгс нь улирал бүр цэцэглэдэг бөгөөд нуурын эргийн замаар зугаалахад нэн тохиромжтой. Та хаврын магнолия цэцэрлэг, зуны сарнайн цэцэрлэг, намрын агч модны цэцэрлэг гэх мэт Солонгосын дөрвөн жилийн улирлыг мэдрэх боломжтой.

Аяллын TIP буюу зөвлөмж:

10 ба түүнээс дээш хүнтэй групаар аялж байгаа бол Ханбат ойн цэцэрлэгт урьдчилсан захиалга өгч ойн тайлбарлагчтай хамт үзэх боломжтой. Ойн цэцэрлэгт тайлбарлагчтай хамт ойтой танилцаж, ургамалын гарал үүсэл, хэрэглээ, ижил төстэй ургамлын ангилж сурах гэх мэт өвс, модны талаар янз бүрийн тайлбарыг сонсож болно.

Хотын тэнгэртэй гайхалтай зохицсон үзэсгэлэнт газруудаар аялж явтал нээлттэй талбайд байрлах Дэжон хотын урлагийн төв, Дэжон хотын урлагийн музей, И Ин Ру урлагийн музей, Ёнжон язгуур урлагийн төв гарч ирнэ. Энд олон төрлийн тоглолт, үзэсгэлэнг зэргийг мөн үзэж сонирхох боломжтой.

Other Article