Хараа засах шинэ парадигмыг тэргүүлэгч
Samsung Smile Eye Clinic
‘Нүд’ нь бидний дэлхийг харах ‘цонх’ бөгөөд бидний мэдрэхүйн хамгийн их хувь болох 80%-ыг эзэлж гадны аюулаас хамгаалж өгдөг үүрэгтэй юм. Олон улсын миопийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр 2010 онд 2 тэрбум хүнд хүрч байсан миопийн өвчлөл 2020 онд 2.6 тэрбум хүнд хүрсэн юм. 2050 онд энэ тоо 4.8 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байгаа бөгөөд амьдралын хэв маяг, ухаалаг төхөөрөмжүүдийн урт хугацааны хэрэглээ, хөгшрөлт зэрэг янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалан нүдний эрүүл мэнд, хараа муудах өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байна. Тэжон хотод байрлах “Samsung Smile Eye Clinic” хараа засах мэс заслын төрөлжсөн эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, мэс заслын арвин туршлага дээр үндэслэн хувь хүнд тохируулсан оношилгоо, мэс заслаар дамжуулан алсын хараа болон нүдний эрүүл мэндийг сэргээдэг.
50,000 хараа засах мэс засал, 5,000 нүдний катаракт хагалгаа хийсэн туршлагатай
Samsung Smile Eye Clinic нь 2007 онд Bright Light Eye Clinic нэртэйгээр нээгдсэн хараа засах, катаракт мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлэг юм. Манай эмнэлэг нь 50 мянган нүдэнд хараа засах, 5000 нүдэнд катаракт хагалгаа хийсэн бөгөөд жилд 20 мянган хүн үйлчлүүлдэг. Өвчтөний нүдний нөхцөл байдлаас шалтгаалан Smile LASIK, Vijura LASIK, 2Day LASIK, линз суулгах, мөрөөдлийн линз гэх мэт төрөл бүрийн хараа засах мэс заслыг хийж байна.
Samsung Smile Eye Clinic тусгай эмчилгээ
“Smile LASIK мэс засал” нь өвдөлт багатай, хурдан хэвийн амьдралд орох боломжтой
Гурав дахь үеийн хараа засах мэс засал болох Smile LASIK нь фемтосекундын лазер технологийг ашиглан эвэрлэгийн стром (лентикул)-ыг зүсэж салгадаг мэс засал юм.
Энэ нь эвэрлэг бүрхэвч үүсгэх, эсвэл эвэрлэгийн тогтсон хэмжээг шинжилж шатаадаг энгийн LASIK эсвэл LASEK-ээс ялгаатай бөгөөд эвэрлэг бүрхэвчийг 2-4 мм-ийн зүсэлтээр найдвартай хамгаалж, гаж нөлөө, өвдөлт бага үүсгэдэг мэс засал гэдгээрээ алдартай юм. Зөвхөн 3-4 хоногийн дараа л боломжтой байсан нүүрээ угаах, шүршүүрт орох, нүүр будалт болон өдөр тутмын дасгал хөдөлгөөн, гүйлт, фитнес гэх мэтийг мэс заслын дараагийн өдрөөс хийж болно. Мөн ойрын ирээдүйд гадны нөлөөтэй олон төрлийн үйл ажиллагаанд оролцох боломжтой.
Samsung Smile Eye Clinic нь Smile LASIK мэс заслын “Vijumax” төхөөрөмжийг бүтээсэн Германы Carl Zeiss компанийн “Шилдэг туршлагатай Smile LASIK мэргэжилтэн”-ээр шалгарч Солонгосын нүдний эмч нарын нийгэмлэгийн LASIK болон LASEK-ийн албан ёсны гэрчилгээтэй хараа засах чиглэлээр мэргэшсэн нүдний эмнэлэг юм.
Нарийвчилсан аюулгүй хараа засах мэс засал, өвчтөний аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьдаг нүдний эмнэлэг
Samsung Smile Eye Clinic нь өвчтөний аюулгүй байдлыг хамгийн чухалд боддог. 50,000 хараа засах мэс засал, 5,000 катаракт хагалгааны мэдээлэлд үндэслэн бид өвчтөний нүдний онцлог, нөхцөл байдалд тохируулан хараа засах мэс засал хийх боломжтой гэсэн хатуу стандартыг баримтлан мэс засал хийдэг. Samsung Smile Eye Clinic нь 280 микрон ба түүнээс дээш эвэрлэгийн зузааныг үргэлж хадгалдаг. Хараа засах мэс заслын хувьд эвэрлэгийн зузаан нь хагалгааны дараах эвэрлэг бүрхэвч цухуйх, хэв гажилт үүсэхээс урьдчилан сэргийлэхэд маш чухал бөгөөд олон улсад санал болгосон 250 микрон ба түүнээс дээш зузаантай мэс засал хийж өвчтөний аюулгүй байдлыг хангахад бүхий л хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Samsung Smile Eye Clinic-д хараа засах мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийг бүрэн хариуцдаг нэмэлт залруулгын системтэй юм. Ерөнхийдөө миопи өндөртэй өвчтөн мэс засал хийснээс хойш 3-4 сарын дотор нүдний хараа дахин муудах эсвэл нүдний эвэрлэгийн хэмжээ нь дунджаас хазайж ойрын болон холын хараа хэвээр байвал нэмэлт мэс засал хийх шаардлагатай болдог. Samsung Smile Eye Clinic-д үнэ төлбөргүй нэмэлт мэс заслаар өвчтөнүүдийн харааг сайжруулахын тулд бүх хүч чадлаа дайчилж байна.