Тэжон хотын аялал жуулчлалын байгууллага 6-р сарын 20-ний өдрөөс 21-н хүртэл 2 өдрийн турш Тэжон хотын хурлын төвд “Эрүүл мэндийн аялал жуулчлалын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт” зохион байгуулсан. Энэ удаагийн сургалтыг Тэжон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг сэргээх зорилготой БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хүний нөөцийн хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан. Сургалтад орон нутгийн эмнэлэг, их дээд сургууль, эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарт ажиллаж буй нийт 42 хүн хамрагдлаа.
Мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх сургалт нь △сүүлийн үеийн дэлхийн эрүүл мэндийн аялал жуулчлалын байдал, хэтийн төлөв △гадаадын өвчтөнүүдийг татах маркетингийн амжилт, бүтэлгүйтлийн тохиолдол △Google Analytics ашигласан маркетингийн шинжилгээ △анагаах ухааны хууль, гадаадын өвчтөнүүдийг татахтай холбоотой хууль тогтоомж гэх мэт сэдвээр холбогдох салбаруудын талаарх ойлголт, практик ур чадварыг сайжруулах зорилготой явагдсан.
Тэжон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг сэргээж, гадаадад байгаа өвчтөнүүдийг татах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургалтын төлөө өмгөөлөгч Жу Ү Сон, Mediround-ийн гүйцэтгэх захирал Шин Ён Жун, Солонгосын Эрүүл мэндийн аж үйлдвэрийн хөгжлийн хүрээлэнгийн багийн ахлагч Пак Жин Ён, Сөүл хотын Асан эмнэлгийн багийн ахлагч Сон Сүг Гён, The One Medi компанийн гүйцэтгэх захирал Ким Юү Сон гэх мэт бодит ажлын талбар дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд лекц заасан.
Сургалтын дараа төгсөгчдөд Sun эмнэлгийн олон улсын үзлэгийн төвийн барилга байгууламжтай танилцах, эрүүл мэндийн аялал жуулчлалын газруудаар танилцах гэх мэт гадаад өвчтөнийг татах ажлын талбарыг харж, туршлага хуримтлуулах боломжтой аялал зохион байгуулсан.