Тэжон хот нь Япон • Монголоос эрүүл мэндийн аялал жуулчдыг татах ажлыг албан ёсоор эхэллээ
Тэжон хот болон Тэжон хотын аялал жуулчлалын корпораци нь 5-р сарын 7-ны өдөр Токио хотод айлчилж Тэжон хотын эрүүл мэнд, эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчлах гадаад дахь төвийг дэмжих төсөлд шалгарсан Living International ХХК-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Living International ХХК болон Японы орон нутгийн аялал жуулчлалын Noble Tour ХХК нь гэрээнд гарын үсэг зурж ▲Тэжон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын сурталчилгаа ▲Эрүүл мэндийн жуулчдад зориулсан зөвлөгөө ▲Орон нутгийн агентлагуудтай сүлжээ бий болгох ▲Үйлчлүүлэгч татах, илгээх ▲After care(эмчилгээний дараах арчилгаа) зэрэг гадаад өвчтөнийг татахын тулд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Тэжон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төвийн гэрээтэй хамтран 5-р сарын 8-наас 10-ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдсан “2 дахь удаагийн Олон улсын Wellness Tourism Expo”-д оролцож Тэжон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын дэд бүтэц, орон нутгийн баяр наадмыг сурталчлах сурталчилгааны мэдээлэл хийлээ. Лангуунд зочилсон 40 агентлагуудад B2B зөвлөгөө өгч ардын эмчилгээ, гоо сайхан, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах эмнэлгийн бүтээгдэхүүнийг сурталчилж хамтран ажиллах боломжийг эрэлхийлэв. Цаашлаад Тэжон хотын 0 цагийн наадамтай холбогдуулан Японы эрүүл мэндийн жуулчдыг татах зорилгоор Living International байгууллагатай хамтран ажиллаж Японы Outbound агентлагуудад зориулсан Тэжон хотын эрүүл мэндийн дэд бүтэц, аялал жуулчлалын нөөцийг сурталчлах аяллыг явуулахаар төлөвлөж байна.
Тэжон хотын аялал жуулчлалын корпораци нь “Монголын Хан-уул дүүргийн эрүүл мэндийн төв”-ийн эрүүл мэндийн аяллыг төлөвлөж байна.
Тэжон хотын аялал жуулчлалын корпорациас Монголын Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад зориулан 6-р сарын 12-14-ний хооронд 3 хоногийн турш Хан-Уул дүүргийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор аяллыг явууллаа.
Энэхүү эрүүл мэндийн аялал нь өнгөрсөн 2022 онд БНСУ-ын Аялал жуулчлалын корпорацийн Улаанбаатар дахь салбараар дамжуулан Тэжон хотын аялал жуулчлалын корпораци болон Монголын орон нутгийн агентлаг (Creative Diamond Co. Ltd.) хооронд Монгол эрүүл мэндийн жуулчдыг татах зорилгоор бизнесийн гэрээ байгуулсан юм. Үүний үндсэн дээр Монгол дахь Хан-Уул эрүүл мэндийн төвийн 24 хүнд Тэжон хотын эмнэлгийн дэд бүтцийг танилцуулж ганцаарчилсан үзлэгээр дамжуулан Тэжон хотын эмнэлгийн үйлчилгээг танин мэдэх аяллыг зохион байгууллаа.
Корпораци нь 13-ны өдөр Тэжон конвенцийн төвд Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн ажилтнуудад зориулсан сурталчилгааны танилцуулгыг зохион байгуулж “Шинжлэх ухааны хот Тэжон”-ыг танилцуулж, орчин үеийн эмнэлгийн дэд бүтэц, эрүүл мэндийн аялал жуулчлал, Тэжон хотын 0 цагийн наадам зэрэг орон нутгийн баяр наадмыг сурталчилж △Юсонсон эмнэлгийн олон улсын үзлэгийн төвтэй танилцаж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах △Жан дун Гежугсан хөдөөны амьдралыг туршиж үзэх амралтын тосгонд Калгүксү хийж үзэх △И Иннугийн урлагийн музей, Тэжон хотын үндэсний музей △Тэжон экспо аквариум △Тэжон хотын төв болох Сонсимдан зэргээр зочиллоо.
Энэхүү арга хэмжээг БНСУ-ын Аялал жуулчлалын корпорацийн Улаанбаатар дахь салбар болон Тэжон хотын аялал жуулчлалын корпорацийн дэмжлэгтэйгээр Тэжон хотын гадаадын өвчтөн татах агентлаг Living International, Монгол дахь агентлаг Creative Diamond Co.Ltd хамтран зохион байгуулав.
Тэжон хотын аялал жуулчлалын корпорацийн Юүн Сон Гүг гүйцэтгэх захирал нь “Энэ удаагийн Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэндийн аяллаар дамжуулан Тэжон хотын эмнэлгийн дэд бүтэц, үйлчилгээг сурталчлах боломж байлаа.“хэмээн “Монголоос эрүүл мэндийн жуулчдыг татахын тулд Монгол Улс болон Тэжон хотын гадаадын өвчтөн татах байгууллагууд, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, идэвхтэй дэмжлэг үзүүлэхэд бүхий л бололцоогоо дайчлан ажиллах болно” гэв.