Солонгосын хамгийн том дарс, архины үзэсгэлэн 2024 Тэжон хотын олон улсын дарсны экспо

Тэжон хотын аялал жуулчлалын корпорациас зохион байгуулдаг Солонгосын хамгийн том дарсны үзэсгэлэн болох “2024 Тэжон хотын олон улсын дарсны экспо” дарс, архины үзэсгэлэг нь 11-р сарын 1-ний Баасан гарагаас 11-р сарын 3-ны Ням гарагт Тэжон Конвеншн Төв (DCC)-ийн 2-р үзэсгэлэнгийн танхимд боллоо. Энэ жил Унгар улс зочин орон болж, 17 орны 230 гаруй компани оролцож, шинээр нээлтээ хийсэн “Органик дарсны шоу”, “Chicken Pairing Contest” зэрэг төрөл бүрийн хөтөлбөрүүдийг зохион байгууллаа.

Үзэсгэлэнгийн үеэр Олон улсын дарсны байгууллагаас (OIV) баталгаажсан Ази тивийн цорын ганц дарсны тэмцээн болох Asia Wine Trophy ч болов. 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Asian Wine Trophy” тэмцээнд дэлхийн 33 орны 3527 нэр төрлийн дарсыг танилцуулж үнэлгээнд дэлхийн 22 орны 104 дарсны мэргэжилтнүүд оролцжээ. Ирүүлсэн дарснаас шалгарсан 30% (1,058) нь Тэжон хотыг дэлхийд сурталчлах зорилгоор Тэжон хотын бэлэг тэмдэг Ханбит цамхаг болон БНСУ-ын Тэжон хотын одонгоор шагнагддаг.

Түүнчлэн дотоодын 70 гаруй томоохон импортын борлуулагч, гадаадын 60 гаруй дарс үйлдвэрлэгч оролцлоо. Үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн хүмүүс олон зуун нэр төрлийн дарс, төрөл бүрийн архи ундаатай танилцаж, олон төрлийн дарсыг нэг дороос амтлах боломжтой Солонгосын хамгийн том дарсны үзэсгэлэн болж чадсан юм.

Түүнчлэн БНСУ-ын Үндэсний Соммелиерийн тэмцээн нь 11-р сарын 2-ноос 11-р сарын 3-ны Ням гарагт Тэжон Конвеншн төвийн 1-р танхимын 2-р давхрын Гранд бүжгийн танхимд зохион байгуулагдаж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Солонгосын үндэсний сомелье шалгаруулах тэмцээн боллоо. Түүнээс гадны дарсны талаарх мэдлэг, харилцаа холбоог тогтоож дарс сонирхогч болон иргэд хамтдаа оролцох боломжтой олон улсын дарсны бага хурал зэрэг дарсны хөтөлбөрүүдийг зохион байгуулав.

Эх сурвалж: Sommelier Times

Other Article