Tэжон хотын био мэргэшсэн цогцолбороор сонгогдсон, “Шинэлэг ер бусын эмийн дэлхийн кластер дэвшил”
Тэжон хот нь улсын хэмжээнд 11 орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай ширүүн өрсөлдөж, “Улсын өндөр технологийн стратегийн үйлдвэрлэлийн био мэргэжлийн цогцолбор”-оор сонгогдсон. Үүний үр дүнд бид дэлхийн жишигт нийцсэн, био шинэлэг шинэ эмийн кластер дэвшлийн суурийг тавьсан.
Энэ удаа Тэжон хотод мэргэшсэн цогцолбороор сонгогдсон нийт 8.91 сая ㎡ (ойролцоогоор 2.7 сая пён) талбай бүхий 4 цогцолбороос бүрддэг. Үндэсний өндөр технологийн стратегийн аж үйлдвэрийн мэргэшсэн цогцолбор нь аж үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийн дэмжлэг, зөвшөөрлийг түргэн шуурхай зохицуулах, ашиглалтын төлбөр болон ноогдол мөнгөний хөнгөлөлт, татварын хөнгөлөлт, талбайн эзлэхүүний харьцааг дээд тал нь 1.4 дахин нэмэгдүүлэх, экспортын зах зээлийг хөгжүүлэх, засгийн газрын R&D төсвийг нэн тэргүүнд хуваарилах, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийн онцгой тохиолдол гэх мэт засгийн газрын хэмжээний дэмжлэг үзүүлдэг.
Солонгосын цорын ганц шинээр эхлэх үеийн(startup), нээлттэй инновацын экосистем 30 гаруй жил хуримтлагдсан хот
Тэжон хотод 300 гаруй компани, засгийн газрын санхүүжилттэй Биотехнологийн судалгааны хүрээлэн зэрэг 26 судалгааны хүрээлэн, KAIST, Чүннам үндэсний их сургууль зэрэг 16 их сургууль, Чүннам үндэсний их сургуулийн эмнэлэг зэрэг 8 клиник эмнэлэг байдаг. Энэ нь 50 жилийн түүхт Daedeok судалгаа хөгжлийн тусгай бүс болон аж үйлдвэрийн хүрээ, судалгааны ертөнц, судалгааны хүрээлэн, эмнэлгүүдтэй хамтын ажилладаг улсдаа хамгийн сайн нээлттэй инновацын экосистемтэй газар юм.
Дэлхий дахины шинэлэг эмийн технологийн тэргүүлэгч компаниудыг хөгжүүлэх
Тэжон хотын био мэргэшсэн цогцолбор нь ‘Дэлхийн жишигт нийцсэн глобал био шинэлэг эмийн кластер дэвшил’-ийг зорилгоо болгож дэлхийд тэргүүлэгч шинэлэг эмийг техник технологиос эхлээд үйлдвэрлэх боломжтой баригдсан. Тэжон хотын мэргэшсэн цогцолбор нь өндөр түвшний технологитой тэргүүлэгч компаниудыг бэлтгэн гаргаж дэлхийн Big Pharma-г бий болгож байна.
Тэжон хот нь дөрвөн том эмчилгээний чиглэлээр (уураг·ген·эс·нөхөн төлжих эмчилгээ) дэлхийн жишигт нийцсэн технологитой тул 2032 он гэхэд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, хоёр шинэлэг эм бий болгох хатуу зорилтыг Засгийн газарт тавьсан.
Хэрэв мэргэшсэн цогцолбор гэж тогтоогдох тохиолдолд LigaChem Biosciences, Alteogen, Merck зэрэг нийт 51 компани барилга байгууламж, судалгаа, боловсруулалтад 9 их наяд воны хөрөнгө оруулалт хийнэ гэж санал бодлоо илэрхийлсэн ба шинэ эм бүтээх мөрөөдөл биелэх магадлал нэмэгдсээр байгаа юм.
Тэжон хот нь энэ удаа мэргэшсэн цогцолбороор сонгогдоод орон нутгийн эдийн засгийг сэргээхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж таамаглаж байгаа бөгөөд 6.5586 их наяд воны үйлдвэрлэл, 41.572 хүний ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж тооцоолж байна. Ирээдүйд дэлхийн шинэлэг эмийн технологийн хөгжлийг удирдан чиглүүлэх Тэжон био мэргэшсэн цогцолборын идэвхтэй үйл ажиллагааг найдаж байна.