Амьд эсийг ажиглах холотомографийн технологи ба хиймэл оюун ухааны хослол
AI микроскоп үйлдвэрлэгч компани tomocube
Тэжон хотын дэдоктик гү-д байрлах Tomocube нь амьд эсийг ажиглах боломжтой холотомограф (Holotomography, HT) технологи болон био хиймэл оюун ухааны дүрсний шинжилгээ технологийн салбарт хамгийн шилдэг технологийг ашиглан AI микроскоп бүтээж байгаа компани юм. Одоогийн микроскопийн технологи нь эсийг ажиглахын тулд химийн будалт гэх мэт урьдчилан боловсруулалтын процесс хийгддэг бөгөөд үүний улмаас эсүүд үхэж, гажилт үүсч эсийг ажиглахад хүндрэлтэй байдаг. Мөн ажиглахад дор хаяж хэдэн цаг, нэг өдөр хүртэл хугацаа ордог. Харин эсрэгээрэй Tomocube-ийн холотомограф (HT) технологи нь лазер туяаг ашиглан эсийг нягтралын дагуу 3D хэлбэрээр бүтээж амьд эсийг ажиглах боломжийг олгодог. Энэ технологийг ашиглан хорт хавдрын эсийг ялгах, үүсгэгч нянг илрүүлэх замаар өвчний оношилгоо, шинэ эм бүтээх зэрэг төрөл бүрийн анагаах ухааны салбарт ашиглах боломжийн талаар дэлхийн зах зээл анхаарч байна.
Q1. Бид Tomo Cube-ийг 2021 онд мэдээллийн товхимолдоо танилцуулсан бөгөөд түүнээс хойш технологи болон зах зээлд өрсөлдөх чадвар зэрэг нь ихээр өссөн гэж сонссон.
Манай компанийн талаар мэдээг сонирхож байгаад баярлалаа. 2022 онд Tomocube маш чухал амжилтад хүрсэн нь хоёр дахь үеийн холотомографийн микроскоп болох HT-X1-ийг худалдаанд гаргасан юм. Сүүлийн үед зах зээл дээрх судалгааны төрөл хурдацтай өөрчлөгдөж байгаатай холбоотой органоид, эд эсийн хэсэг зэрэг 3D эсийн дээжийг будахгүйгээр амьд байхад нь ажиглах боломжтой бүтээгдэхүүн бүтээх хүсэлт их ирж байна. Сорилтот судалгаа, боловсруулалтаар хуучны бүтээгдэхүүний бүх хязгаарлагдмал байдлыг даван туулсан шинэ концепцийн HT технологийг арилжаанд нэвтрүүлж чадсан юм.
Шинэ бүтээгдэхүүн HT-X1 нь нээлтээ хийсэн даруйд дэлхий даяар маш их сонирхол татсан юм. Бүх ажилчид маань завгүй хичээнгүй хамтран ажилласны үр дүнд 2022 онд Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн сайдын нэрэмжит өргөмжлөл, 2022 Солонгосын шинэлэг стартапын шагнал, 2023 онд дэлхийн 1000 гаруй жижиг боловч хүчирхэг компаниудын нэгээр шалгарах зэрэг томоохон амжилтад хүрсэн. Нэмж дурдахад HT-X1 бүтээгдэхүүний борлуулалтын гүйцэтгэлд үндэслэн бид 2023 онд анхны 1 сая долларын экспортын шилдэг байгууллагаар шалгарч 3.74 тэрбум воны борлуулалт хийсэн. Ингээд эрчимтэй өсөлт дээр үндэслэн бид KOSDAQ шагналыг авахын төлөө зорилт тавьж 2023 оны сүүлийн хагаст технологийн үнэлгээнд хамрагдах хүсэлтээ гаргаж, “Nice Credit Information”, “Солонгосын Аж үйлдвэрийн технологийн төлөвлөлт, үнэлгээний хүрээлэн”-ээс тус тус “А, А” үнэлгээ авч, дэлхийн жишигт нийцсэн технологи болон зах зээлийн өрсөлдөх чадварыг хүлээн зөвшөөрүүлсэн.
Q2. Массачусетсийн Технологийн Их Сургууль (MIT), Харвардын Их Сургууль зэрэг гадаадын алдартай их сургууль болон Германы Хавдар судлалын төв зэрэг дэлхийн 20 гаруй орны 50 гаруй их сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд Tomocube-ийн холотомограф (HT) технологийг ашиглаж байгаа гэж сонссон. Түүнээс гадна бусад хамтын ажиллагааны хүрээнд Tomocube HT технологийг ашиглаж буй өөр компани, судалгааны хүрээлэн, эмнэлгийн байгууллага бий юу?
Tomocube нь 2023 оны 4-р сард органоид хөгжүүлэгч Organoid Science компанитай хамтарсан судалгаа, хөгжүүлэлтийн санамж бичигт(MOU) гарын үсэг зурсан. Хоёр компанийн технологиудыг нэгтгэснээр бид эсийн бүтэц, үйл ажиллагаанд илүү нарийвчлалтай дүн шинжилгээ хийх, эд эсийн эмчилгээний шинэ бүтээгдэхүүн гаргахаар зорьж байна. Органоидууд нь үүдэл эсийг гэдэс, элэг, ходоод гэх мэт эрхтэн шиг бүтцэд өсгөдөг. Эрхтний дуураймал буюу мини эрхтэн гэж нэрлэдэг органоид шинжлэх ухаан(Organoid Science) нь насанд хүрсэн үүдэл эсийг ашигласан органоид эсийн эмчилгээ, эмийн скринингийн технологитой юм. Эсийн доторх 3D дүрсийг будах процессгүйгээр дүрслэх боломжтой Tomocube-ийн технологийг ашигласнаар бид илүү нарийн органоид шинжилгээ, захиалгат эмчилгээ боловсруулах замаар эм, эмнэлгийн салбарт илүү шинэлэг бүтээгдэхүүн бий болгох судалгаа хийж байна.
Tomocube нь HT бүтээгдэхүүн худалдан авсан байгууллагуудад техникийн дэмжлэг үзүүлж хамтын судалгааны ажил хийж олж авсан HT зургийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх эсвэл бусад туршилтын дизайны санаануудыг хэлэлцэх зэрэг органик байдлаар хамтран ажилладаг. 2-р үеийн HT-ийн анхны үйлчлүүлэгч нь АНУ-ын MIT, Швейцарийн ETH Zurich, Норвегийн Ослогийн их сургууль зэрэг гадаадын олон байгууллага байгаа ч Солонгост мөн Солонгосын Суурь Шинжлэх Ухааны Хүрээлэн (KBSI), Похангийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (POSTECH), Гванжу Шинжлэх ухаан, технологийн Хүрээлэн(GIST) зэрэг тэргүүлэх байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн Чуннам үндэсний их сургуулийн эмнэлэгтэй судалгаанд суурилсан эмнэлгийн төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг Тэжон хотод судалгааны хамтын ажиллагааг идэвхтэй явуулж байна.
Q3. Өнгөрсөн 4-р сард Tomocube нь дэлхийн өнцөг булан бүрээс эмийн био компаниуд, салбарын мэргэжилтнүүд цугларч судалгааны үр дүнгээ хуваалцдаг хорт хавдрын акадэмийн нэг болох Америкийн Хавдар судлалын акадэмид (AACR 2024) оролцож хоёр дахь үеийн Холотомографийн платформ HT-X1 ашигласан олон төрлийн судалгааны үр дүнг танилцуулсан гэж сонссон. Хүмүүс яаж хүлээж авсан бэ?
Хоёр дахь үеийн HT-ийн бүтээгдэхүүнийг судалгаанд ашигласнаар хорт хавдрын эсрэг дархлааны эмийн үр нөлөөг урьдчилан таамаглах, эд эсийн виртуал будалт, дүрс дээр суурилсан биомаркер боловсруулах, нэг эсийн шинжилгээтэй холбох зэрэг хамгийн сүүлийн үеийн бүрэн клиникийн судалгааг эхлүүлэх болсон. Үүний үр дүнд AACR оролцох боломжтой болсон. Ялангуяа хиймэл оюун ухаан (AI) болон гүнзгий суралцах(Deep Learning) аргыг хорт хавдартай өвчтөнүүдийн эмнэлзүйн мэдээлэлд ашиглахыг хүссэн олон судлаачид байсан. HT технологи нь өндөр хэмжигдэхүүн, өндөр аюулгүй байдалтай учир хиймэл оюун ухааны судалгаанд онцгой давуу талтай тул Tomocube-ийн технологи, судалгааны үр дүн нь илүү олны анхаарлыг татаж байна.
Хамгийн гол нь энэ удаагийн акадэмийн өмнө АНУ-ын Mayo Clinic-ийн профессор Хуан Тэхён болон Пенсильванийн их сургуулийн профессор Mingyao Li, MD Андерсоны Хавдрын Төвийн профессор Linghua Wang нь Cancer Discovery сэтгүүлд “Хорт хавдрын судалгааны 3D хувьсгал(The 3D Revolution in Cancer Discovery)” нэртэй тусгай нийтлэл нийтэлж, манай HT технологийг танилцуулсан. Энэхүү нийтлэлээр дамжуулан манай HT технологийн талаар олж мэдсэн олон судлаач Tomocube-ийн үзэсгэлэнгийн лангуунд хүрэлцэн ирж, бүтээгдэхүүн худалдан авах, бизнесийн судалгааны хамтын ажиллагааны талаар сонирхож маш үр дүнтэй цагийг өнгөрүүлсэн юм.
(Эх сурвалж: Linghua Wang, Mingyao Li, Tae Hyun Hwang; The 3D Revolution in Cancer Discovery. Cancer Discov 1 April 2024; 14 (4): 625–629. https://doi.org/10.1158/2159-8290.CD-23-1499)
Q4. Tomocube нь өөрийн давтагдашгүй технологийн чадавхад тулгуурлан илүү их өсөлт, технологийн хөгжилд зориулж KOSDAQ-д бүртгүүлэхээр бэлтгэж байгаа гэж сонссон. TomoCube-ийн холотомографийн (HT) технологийн цаашдын өсөлт болон TomoCube-ийн ирээдүйн төлөвлөгөөний талаар сонирхож байна.
Өнгөрсөн 12-р сард хийсэн технологийн үнэлгээгээр тус бүр А, А үнэлгээ авч, үүнд үндэслэн энэ оны 4-р сард БНСУ-ын биржид хөрөнгийн биржид урьдчилсан үнэлгээ өгөх хүсэлтээ өгсөн байгаа. Tomocube-ийн хоёр дахь үеийн HT технологийг үндсэн үйлчлүүлэгчид ихээхэн таашааж тэр дундаа органоид, эд эсийн эмчилгээ зэрэг хурдацтай хөгжиж буй нөхөн төлжих эмийн зах зээлд түүний ашиг тусыг онцолж байгаа бөгөөд зах зээлд эзлэх байр сууриа хурдан нэмэгдүүлж, тэргүүлэгч компанийн байр сууриа бэхжүүлнэ гэж найдаж байна. Эдгээр өсөлтийн хүчин зүйлсийг цаашид эрчимжүүлэхийн тулд бид дэлхийн борлуулалтын сүлжээгээ өргөжүүлж, үйлдвэрлэлийн байгууламжаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Мөн шилдэг хүн хүчийг бэлтгэх, одоо байгаа ажилчдын өсөлтийг дэмжих зорилгоор KOSDAQ-д бүртгүүлэхээр төлөвлөж байна.
“Бид нар дэлхий ертөнцийг үзэх үзлийг шинэчилнэ” гэсэн алсын харааны дагуу Tomocube нь үйлдвэрлэлийн хурдацтай өөрчлөгдөж буй хэрэгцээнд хурдан хариу арга хэмжээ авч, хэрэглэгчдэд хамгийн сайн шийдлүүдийг санал болгох техникийн чадавхыг тасралтгүй хөгжүүлэхийг эрмэлздэг. Үүгээр дамжуулан бид бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, үндэсний эдийн засагт хувь нэмэр оруулахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа биелүүлж, шинжлэх ухааны судалгаа, хүн төрөлхтний эрүүл ирээдүйг бий болгоход хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Хамгийн гол нь бид дэлхийн зах зээлд тэргүүлэгч байр сууриа бэхжүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн судлаачидтай илүү идэвхтэй харилцсанаар био салбарт шинэ үнэ цэнийг бий болгохыг зорьж байна.