Дэжонд мэдэрч болох эрүүл мэндийн аялал

Өвдөлтийг багасгаж төгс байдлыг нэмэгдүүлсэн дээд зэрэглэлийн имплантын систем

Sun шүдний эмнэлэг нь 1997 онд Дэжон бүсийн анхны шүдний эмнэлэг болон байгуулагдсан бөгөөд одоо 34 нь мэргэжилтэн, эмч нар эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг дагуулж байна.

Дэжон хотын анхны имплант суулгацын эмнэлэг бөгөөд 26 жилийн туршлага, 160,000 суулгацаар хуримтлуулсан ноу-хау дээр үндэслэн орчин үеийн технологи бүхий дээд зэргийн имплант эмчилгээг үзүүлдэг. Ямар ч шүдгүй хүнд бүхэлд нь имплант суулгац хийсэн тоогоор улсад нэгдүгээрт ордог бөгөөд дээд эрүүний синусын яс шилжүүлэн суулгах, цулцангийн яс шилжүүлэн суулгах, бүх биеийн эмгэгтэй хүн, архаг пародонтиттэй өвчтөн зэрэг хүнд хэцүү тохиолдлуудад мэргэшсэн эмнэлэг юм.

Sun шүдний эмнэлэг нь имплант суулгахын өмнө 3D нүүрний сканнераар нүүрний зургийг авч, 3D өгөгдөл болгож, эмчилгээний дараах төрхийг урьдчилан харж, шүдний хэлбэр, өнгийг төлөвлөдөг. Хүн тус бүрийн буйлны хэлбэрт тохируулан захиалгат тулгуур хийж буйлны өвчлөлийн эрсдэлийг эрс бууруулж, имплантын ашиглалтын хугацааг уртасгах боломжтой. Суулгац суулгахаас өмнө яс суулгах үед, авсан шүдийг суулгацын материал болгон ашигладаг тул бие мах бодид сөрөг үр нөлөөгүй халдварлах эрсдэл маш бага, яс үүсэлт сайн явагддаг тул хагалгааны хугацаа маш богиносдог.

Хагалгааны дараа имплантыг аль болох урт хугацаанд ашиглах боломжтой болгохын тулд өвдөлтгүй GBT (Guided Biofilm Therapy) шүдний чулуу түүгчээр арчилгаа хийдэг. Энэ арга нь шүдний цооролт, буйлны өвчний гол шалтгаан болсон шүдний гадна талын нянгийн бүрхүүлийг илрүүлсний дараа 90 гаруй хувийг арилгаж хуучны шүдний чулуу түүх аргаас илүү нарийн арчилгаа хийх боломжийг олгодог.

Имплант 1 шүд тус бүр Дотоодын имплант ойролцоогоор 2,250,000 вон, гадаадын имплант ойролцоогоор 3 сая вон
Өвдөлтгүй GBT шүдний чулуу түүгч ойролцоогоор 120,000 вон * эмчилгээ авах хэсгээс хамаараад төлбөр өөрчлөгдөж болзошгүй
Эмчилгээний тасаг Амны хөндийн болон эрүү нүүрний тасаг, шүдний хиймэл шүд хариуцсан тасаг, шүдний өрөвслийн тасаг, амны хөндийн тасаг, гажиг заслын тасаг, шүд хамгаалах тасаг, хүүхдийн шүдний тасаг, шүдний нэгдсэн тасаг
Үйлчилгээний хэл Англи, Хятад, Орос, Монгол
Эмчилгээний цаг - Ажлын өдөр : 09:30 ~ 18:00 * Цайны цаг(12:30~13:30)
- Хагсайн өдөр : 09:00 ~ 13:00
Веб сайт https://www.sundentalhospital.com

Хөдөөгийн нуугдмал баяр хөөрийг хайх тэнцвэртэй аялал

Тэнцвэртэй аялал нь орон нутгийн ард иргэдийн амьдрал аж ахуй, соёлыг хүндлэн байгаль орчноо хамгаалсан тэгш шударга наймаа хийх хариуцлагатай аялал жуулчлалыг хэлнэ. Дэжон аялал жуулчлалын корпораци нь жил бүр орон нутгийн онцлогийг гаргасан хоол хүнс болон туршлага, эрүүл мэндийн аялал жуулчлалыг ашигласан тэнцвэртэй аяллын хөтөлбөрийг явуулж байна. Өнөөдөр Дэжон хотын алдарт аялал жуулчлалын газар болох Дэчон нуурын Obaengni (500-ri) Road байршилтай жижиг тосгонд таван мэдрэхүйн тайвшрах хөтөлбөрийг танилцуулъя.

Дэжон хотын Ихён тосгон нь тосгоны ард иргэд болон ихён дүүргийн шаазан урлагчид, хоолны судлаачид, жимсний фермийн эзэд хамтдаа тосгоны аялал, янз бүрийн туршлагын хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Haneulgang Atelier нь Дэчон нуурын алдарт вааран эдлэл туршлагын студи юм. Энд Дэчон нуурын далбайн хонх болох Гамдолгуги хэв (Black shinner)хийх туршлагын хөтөлбөр явагдана. Гамдолгуги болон хулуу хэлбэртэй манцар хоёр хоорондоо холбогдож, салхи сэвэлзэхэд тунгалаг, сэтгэл сэргээсэн дуу гарна. Haneulgang Atelier эсрэг талд шар шавраар хийсэн ‘Чугаран’ гэсэн хоолны газар байдаг. Энэ хоолны газарт Дэчон нуурын уул болон эргэн тойронд ургадаг төрөл бүрийн ургамал, жанажжигаар хийсэн Солонгос үндэсний хоол идэх боломжтой.

Өдрийн хоолны дараа “Чам жуин үри имшиг(Үнэхээр сайхан манай орны хоол)” судалгааны газар явагдах шар буудайны дог хийх туршлагын хөтөлбөрт оролцоно. Гадаадын иргэдэд маш сонирхолтой туршлага бөгөөд Солонгос хүмүүст эртний дурсамжийг сэргээх туршлагын хөтөлбөр юм. Дараа нь байгальтай холбоотой сэдэвтэй тосгоны иргэдийн жүжиглэлт болох ‘Ихён тосгоны эрдэнэс’-ийг үзэж ард иргэдийн сэтгэл, байгаль хамгаалахын төлөөх сэтгэлийг хамтдаа харах боломжтой.

Ихён тосгоны иргэд жил бүр 10 сард Дэчон нуурын эко аялал жуулчлалын газруудыг сурталчлах зорилгоор хулууны баярыг зохион байгуулдаг. Тосгоны эргэн тойрноос хулууны хэлбэртэй самбар, хөшөөг харж болох бөгөөд Ихён тосгон гэвэл хулууны баяр бодогдох хэмжээнд хамгийн алдартай баяр наадам болсон юм. Ихён тосгоны төлөөлөл болсон хулууны хэлбэртэй саван хийх туршилтын хөтөлбөрөөр тэнцвэртэй аялал дуусна.

Аяллаас үүдсэн сөрөг үр дагаврыг багасгаж тосгоны ард иргэдийн ахуй амьдралыг хадгалж, эко орчныг хамгаалсан тэнцвэртэй аяллаар дамжуулан Солонгосын булан бүрт байх олон төрлийн соёлыг мэдрэхийг хүсье.

Цаг Хөтөлбөр Газар
10:00~11:30 Хулууны хэлбэртэй Гамдолгуги хэв хийх Haneulgang Atelier
11:30~13:00 (хоол) тосгоны эрүүл хоол Чугаран хоолны газар
13:00~14:00 Шар буудайны дог хийх хөтөлбөр Чам жуин үри имшиг(Үнэхээр сайхан манай орны хоол)” судалгааны газар
14:00~15:00 Иргэдийн жүжиглэлт ‘Ихён тосгоны эрдэнэс’ үзэх Тосгоны бөөний худалдааны төв
15:00~15:30 Хулууны хэлбэртэй саван хийх Haneulgang Atelier

Other Article