Тэжоны гоо үзэсгэлэнг нэг дороос,
K-Beauty-г мэдрээрэй

Фэйс бяцхан эмчилгээ

Сайхан хүмүүс, сайхан ертөнц

“Хүнийг гоёж, дэлхийг сайхан болгож, гоо үзэсгэлэнгээр дамжуулан амьдралд хувь нэмрээ оруулна” уриагаар Фэйс гоо сайхны мэс заслын эмнэлэг нь өвчтөний хувийн онцлог, хэрэгцээ шаардлагад тохирсон гоо сайхны үйлчилгээ үзүүлж байна. Фэйс гоо сайхны мэс заслын эмнэлэг нь мэс заслын үр дүнг урьдчилан таамаглах, хагалгааны хугацааг богиносгох боломжтой 3D CT, 3D сканнер, ЭХО зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд өвчтөн бүрийн онцлог шинж чанар, хэрэгцээнд тохирсон мэс засал, хагалгааг таван нарийн мэргэжлийн эмч хийж байна. Англи, Япон, Хятад, Орос, Тайланд зэрэг олон орны өвчтөнүүдэд хэл тус бүрээр мэргэжлийн орчуулгын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ингэснээр өвчтөнүүд сэтгэл санааны амар амгаланг эдлэх боломжтой.

No. FACE PETIT PROCEDURES
1 [Арьс чангалах ба өөхлөлт бууруулах] Inmode FX_1
2 [Ботокс] Дух + Хөмсөгний хооронд + Нүдний хэсгийн ботокс
3 [Ботокс ба өөхлөлт бууруулах] Дөрвөлжин эрүүний ботокс + Контур тарилга 2сс
4 [Арьс чийгшүүлэх үйлчилгээ] Чийгшүүлэх тарилга
5 [Сэвх арилгах, цайруулах] IPL + витамины үйлчилгээ

Shopping Culture Complex Shinsegae Art & Science

Shinsegae Art & Science бол зөвхөн дэлгүүр хэсэх төдийгүй соёл, урлаг, шинжлэх ухаан зэрэг олон төрлийн соёлын үйл ажиллагааг мэдрэх боломжтой соёлын цогц орон зай юм.

B1 Daejeon Expo аквариум
Тэжон экспо аквариум нь өгүүллэгт суурилсан медиа урлаг бөгөөд 250 төрлийн 20,000 орчим амьтадтай. Грекийн домог судлалын түүхээс сэдэвлэн аквариумыг бурхдын цэцэрлэг, бурхдын хүч, Посейдоны сүм, бурхдын хайр, бурхдын бэлэг гэсэн таван сэдвээр хийгдсэн бөгөөд үзэсгэлэнт далайн амьтад ба голограмм дүрс, усан доорх балетын үзүүлбэр, далайн хайгуулын завь зэрэг янз бүрийн соёл урлагийг үзэх боломжтой.

42F The Art Space 193
Art Space 193 нь 40, 42 давхарт байрлах урлагийн ажиглалтын төв бөгөөд Тэжон хотыг нэг дороос харах боломжтой. Улирал, цаг хугацаанаас хамааран өөр өөр байгалийн үзэмжийг мэдрэх боломжтой ажиглалтын төвд та дэлхийд алдартай инсталляцийн зураач Олафур Элиассоны бүтээлийг сонирхож болно.

Эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ
Shinsegae Art & Science-д та зөвхөн худалдаа, соёлын орон зай мэдрэх төдийгүй эрүүл мэндийн төрөл бүрийн үйлчилгээг авах боломжтой. Экспо цамхгийн 4 давхарт байрлах Spa Air нь 20 жилийн уламжлалтай Европ маягийн эмчилгээ дээр суурилсан дээд зэрэглэлийн рашаан сувиллын үйлчилгээг үзүүлдэг бөгөөд та хумсны салон, үсчин гоо сайхны салон зэрэг гоо сайхны үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Гэрлээр чимэглэсэн Ханбит цамхийн Усны гэрлийн талбай

1993 онд Солонгосын анхны Олон улсын яармагийг зохион байгуулж байсан Экспо Шинжлэх Ухааны Парк 30 жилийн дараа иргэдийн соёлын орон зай болж эргэн ирлээ. Өргөн задгай усан талбайд туссан гэрэл, Тэжон хотын бэлэг тэмдэг Ханбит цамхгийн гадна ханан дээрх үзэсгэлэнт дүрс бүхий медиа фасад, түүний өмнөх хөгжимт усан оргилуур нь Тэжоны шөнийг үзэсгэлэнт гэрлээр чимж байна. Үүнээс Мулбит Плаза нь Тэжон хотын төлөөлсөн баяр болох Дарсны баяр, Шинжлэх ухааны наадам зэрэгтэй холбогдуулан шөнийн зах, тоглолт зохион байгуулдаг газар бөгөөд жил бүрийн зун болдог Moonlight Picnic дээр та төрөл бүрийн хоол зооглон романтик үдшийг өнгөрөөх боломжтой.

Мөн та Олон улсын яармагийн дурсгалд зориулан барьсан Ханбитын дээд ажиглалтын төвөөс шөнийн үзэсгэлэнт үзэмжийг сонирхох боломжтой. Ханбит цамхаг нь 93м өндөр, ажиглалтын төв нь 39м өндөр ба та ажиглалтын төвд байрлах Café VINO-д сонгодог урлагийн тоглолт үзэгтээ аяга цай ууж Тэжон хотын үзэсгэлэнт шөнийн үзэмжийг сонирхож яагаад болохгүй гэж?

Other Article