Тэжон нарийн боовны наадам дээр нийслэлд алдартай талх нарийн боовны бүх дэлгүүр нэг дор цуглалаа.
Жил бүр Тэжон хотод болдог “Нарийн боовны наадам” нь нийслэлийн талх нарийн боовонд дуртай хүмүүсээр хөл гишгэх зайгүй байдаг. Тэжон хотын алдарт нарийн боовны дэлгүүр Соншимдан болон 69 нарийн боовны дэлгүүрийн тус бүрийн онцлогтой нарийн боовны үнэр үнэртэнэ. Наадамд оролцсон хүмүүс нэг дор цугласан олон төрлийн нарийн боовыг идэж үзэн олон төрлийн соёлыг арга хэмжээг үзэх боломжтой.
Асуултад хариулбал бэлэг өгдөг “Нарийн боовны алтан хонх”, макарон сугалах “Нарийн боовны кран”, 15м том хэмжээний ролл торт зүсэх арга хэмжээ, нарийн боов амталгааны хөтөлбөр, Тэжон хотын урлагын оддын гудамжны тоглолт, plaster mime үзүүлбэр, random play dance гэх мэт үзүүлбэрүүд явагдаж өдөр бүр орой K-Pop дуучдын тоглолт болно. Тэжон нарийн боовны наадам нь наадмын хугацаанд 15,000 гаруй хүн ирдэг бөгөөд Тэжон хотын алдартай наадмын нэг юм.
3500 гаруй лаагаар гэрэлтүүлэх уламжлалт концерт
Экспо шинжлэх ухааны хүрээлэн усан гэрлийн талбай дээр 3500 гаруй лаатай ‘D-LIGHT Daejeon Candlelight Concert’ болдог. Candlelight Concert нь Нью-Йорк, Парис, Барселона гэх мэт дэлхийн 100 гаруй хотоос 3 сая гаруй хүн үздэг тоглолт бөгөөд LED candle light тайзыг босгож, класик болон киноны дуу хөгжим гэх мэт тоглолтоор хийх олон улсын соёлын аялал жуулчлалын контент юм. Тоглолт нь шөнө дундын аялал жуулчлалын хотоор шалгарсан 7 хот дотор дарааллаар болсон бөгөөд өнгөрсөн 10 сарын 14 нд Ганрингаас эхлээд Инчоноор дамжин 10 сарын 28 нд Тэжонд зохион байгуулагдав.
Энэ удаагийн тоглолт дээр K-pop дуучин IU-гын night letter, төгөлдөр хуурч И Рү Магийн When the love falls, Италийн зохиолч Ennio Morricone-ын Cinema Paradiso(Cinema Paradiso OST) гэх мэт 4 төрлийн утсан хөгжмөөр тоглогдох бөгөөд намрын салхитай хамт Хан гэрлэн цамхаг дээрээс цацагдах ая дуу нь хүмүүст хүрнэ.