Юүсон халуун рашааны соёлын баяр
Юүсон халуун рашааны соёлын баяр нь 1989 онд Юүсон халуун рашаан болон шинжлэх ухааны хот болох Юүсонг орчин үеийн байдлаар өв соёлын хадгалах зорилгоор 1989 онд анх зохион байгуулагдсан бөгөөд энэ жил(2023он) 28 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Юүсон халуун рашааны үүсэл болон үр нөлөөг үндэслэн “халуун рашаан” сэдвийн доор баяр хийж эхэлсэн бөгөөд шинжлэх ухааны хот Юүсонг олон нийтэд тануулахаар шинжлэх ухаан болон халуун рашааныг хослуулан баяр ёслол зохион байгуулж байна.
Юүсон соёлын баяр нь ард иргэдийн оролцоо, зохион байгуулалтаар явагддаг учир тэр утга учир нь том юм. Ихэнх программ болон туршилтын хэсгүүд нь иргэдээс бүрдсэн сайн дурын ажилтад зохион байгуулж байна.
Нэмж дурдахад энэ жилээс эхлэн COVID-19-ийн дараах үеийн бэлтгэлийн хүрээнд онлайн программ хамт зохион байгуулж цаг хугацаа, газар нутгаар хуваарилан аюулгүй баярт нэгдүүлэхээр төлөвлөж байна.
Хугацаа | 2023. 5. 12 ~ 5. 14 |
---|---|
Байршил | All over Oncheon-ro, Gyeryong Spatel Square, Gapcheon |
Сэдэв | Мянган жилийн халуун рашаантай Юүсоны мянган баяр хөөр |
Вэб хуудас | http://ysfesta.com/index.php |
Программ | Street parade, халуун рашааны усан буу буудалцах, рашааны усны DJ үдэшлэг, хоол зарах хэсгүүд, туршиж үзэх хэсэг гэх мэт |
“Han bit” шар айргийн баяр
1993онд ‘Тэжон хотын олон улсын үзэсгэлэн’ зохион байгуулагдаж байсан Экспо шинжлэх ухааны талбайд Han bit баяр 30 жил өнгөрсөн өнөөдөр ч ард иргэд болон жуулчдын төлөөх цогц соёлын орон зай болон дахин төрсөн бөгөөд өнгөлөг баяр, үзэсгэлэнтэй гэрлээр Тэжон хотыг чимж байна.
Тэжон хотын шөнийн цэнгээний газар гэх Экспо шинжлэх ухааны талбайд Han bit цамхгийн талбайд “Han bit шар айргийн баяр: Романтик Тэжон 1993” зохион байгуулагдана. 5 сарын 3 наас 28 хүртэл 1 сарын хооронд Han bit цамхгийг тойрон гайхалтай хөгжим эгшиглэсэн хөгжмийн усан оргилуур, медиа фасад, төрөл бүрийн хоол, шар айраг уух боломжтой хоол зардаг ачааны машин, шар айргийн баяр бэлэн байна. Han bit цамхгийн тайзны эргэн тойронд хөөсөн урлал, инди хамтлаг, модерн бүжиг гэх мэт олон төрлийн тоглолтуудыг үзэх боломжтой бөгөөд экспо 30 жилийн ойг тохиолдуулан 1993 оныг дурсан хуучны загвар мэдрэмжтэй дуучдын тоглолтыг бас үзэх боломжтой.
Хугацаа | 2023. 5.3.~5.28. 17:00~22:00 |
---|---|
Хаяг | Тэжон хотын Han bit цамхагийн талбай |