Анагаах ухааны дата судалгаагаар дамжуулан ирээдүйн анагаах ухааныг тэргүүлэх Гонян дээд сургуулийн анагаах ухааны төвийн эрүүл мэндийн мэдээллийн дата судалгааны баг
Гонян дээд сургуулийн анагаах ухааны төв нь баригдсанаас хойш төв бүсийн анхны эмнэлзүйн эмгэг судлалын автоматжуулалтын систем, жор олголтын компьютержуулалтын программыг нэвтрүүллээ. Ингэж онцгой стратегиар дамжуулан өвчтөнийг тав тухтай эмчилгээ авах системийг бий болгож бүс нутгийн эмнэлгийн байгууллагуудаас магтаалыг авсан юм. 2021 онд шинэ эмнэлэг барьж, дата дээр үндэслэн нийгмийн хурдтай өөрчлөлтөд дасан зохицохын тулд хичээж байна.
Digital Transformation-ыг үр дүнтэй хурдтай ашиглаж, ирээдүйн анагаах ухааныг байлдан дагуулахын тулд Гонян дээд сургуулийн анагаах ухааны төв нь Эрүүл мэндийн мэдээллийн шинжлэх ухааны төвийг 2019 оны 1 сард байгуулж, 2023 оны 10 сард эрүүл мэндийн мэдээллийн дата судалгааны баг болгон нэрийн өөрчилж өргөтгөсөн. Эрүүл мэндийн мэдээллийн дата судалгааны баг нь анагаах ухааны дата салбарын олон төрлийн судалгаа болон мэргэжилтнийг бэлтгэж ирээдүйн анагаах ухааныг байлдан дагуулж хувь хүнд тохируулсан эмчилгээний шинэ үеийг нээхийн тулд олон төрлийн судалгаагаар дамжуулан хичээн зүтгэж байна.
Одоо хийж буй судалгааны ажил нь 2023 онд Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яам, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих үндэсний агентлагаас эхлүүлсэн [2023 K-Health National Medical AI үйлчилгээ ба аж үйлдвэрийн экосистемийг барих төсөл] юм. Тэжон хотын тусламжтай Тэжон хотын мэдээлэл, соёлын үйлдвэрлэлийг дэмжих агентлаг зохион байгуулан Гонян дээд сургуулийн анагаах ухааны төвийн судалгааны хариуцагч нөхөн сэргээх анагаах ухааны тэнхимийн профессор Youngjin Lee удирдсан эрүүл мэндийн мэдээллийн дата судалгааны багийн (багийн ахлах Kim Jong-yeop) судлаач болон консорциум байгуулж оролцож байна. Тус төсөл нь дата дээр суурилсан AI эрүүл мэндийн хөгжингүй Тэжон хот болох алсын хараатай. Одоогоор бид cloud суурилсан эмнэлгийн мэдээлэл түгээх платформ, мэдээллийн аюулгүй байдлын бүс, Care network, AI эмнэлгийн шийдлийг баталгаажуулах дэмжлэг гэх мэт янз бүрийн төслүүдийг хэрэгжүүлж байна.
Cloud суурилсан эмнэлгийн мэдээлэл түгээх платформ
Cloud суурилсан эмнэлгийн мэдээлэл түгээх платформ нь дотоодын анхны дагалдагч(Subscription) тай эмнэлгийн мэдээлэл түгээх платформыг бий болгосноор Тэжон хотын эрүүл мэндийн байгууллагын эмчилгээний мэдээллийг цуглуулж холбон ашиглах боломжтой байхаар платформыг үүсгэн анагаах ухааны эко системийг үүсгэж эмнэлгийн салбараас гадна өвчтөнд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилготой юм.
Мэдээллийн аюулгүй байдлын бүс
Мэдээллийн аюулгүй байдлын бүс нь эмнэлгийн байгууллага гэх мэтээс цуглуулсан эмчилгээ, эрүүл мэнд, эрүүл мэндийн үйлчилгээний мэдээллийг цуглуулж〮хадгалж〮боловсруулснаар ашиглах компанийн хэрэгцээнд тохируулан хангахаар бий болгосон бие даасан мэдээллийн аюулгүй байдлын бүсийг байгуулж, мэдээллийн аюулгүй байдлын бүсийн платформоор дамжуулан компани болон судлаачдын хүсэлтэд тохируулан сайжруулсан хамгаалалтын орчин шаардлагатай мэдээллийг тав тухтай ашиглах боломжтой орчин, системийг бүрдүүлж хангана.
Care Network
Care Network нь Тэжон хотын 1.2.3 дахь эмнэлгийн байгууллагын эмчилгээний мэдээллийг зөв зүүтэй ашиглан өвчтөний тав тухыг нэмэгдүүлж зөв оношилгоо, давхардсан эм бичиж өгөх алдаанаас сэргийлснээр эмчилгээний чанарыг нэмэгдүүлэн Гонян дээд сургуулийн анагаах ухааны төвөөс гадна Тэжон хотын 45 нь эмнэлийг байгууллагатай уялаа тогтоож эмчилгээний мэдээллийн солилцоог сайжруулах зорилготой байна. Мөн 2022 онд эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас зохион байгуулж буй “Бодит өгөгдлийг ашиглан эмнэлгийн хиймэл оюун ухааны клиник баталгаажуулалтын судалгааг дэмжих төвийн төсөл”-д сонгогдон дотоодын эмнэлгийн хиймэл оюун ухааны үр нөлөөг шалгах, эмнэлзүйн үзүүлэх технологийн чадавхыг сайжруулах зорилгоор “Хэрэглэгчийн шаардлагат нийцсэн эмнэлгийн хиймэл оюун ухааны клиник үзүүлэнг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Тус төслөөр дамжуулан Гонян дээд сургуулийн анагаах ухааны төв нь эмнэлзүйн цэгүүд дээр төвлөрсөн эмнэлзүйн баталгаажуулалтын системийг бий болгож, бодит худалдан авах чадвартай үйлчлүүлэгчдэд чиглэсэн эмнэлзүйн баталгаажуулалтыг явуулж, төсөлд оролцож буй байгууллагат орлогыг нэмэгдүүлснээр бодит үр дүнг авчирна. 2022 оноос эхэлсэн тус төсөл нь нийт 5 жилийн төлөвлөгөөтэй бөгөөд matrix matching empirical network үүсгэж, RWD нийт хугацааны хангамжийг стандартжуулан систем үүсгэх, аюулгүй монеторинг систем байгуулах, ашиглахад тохиромжтой үнэлгээний системийг бий болгох зорилгоор одоо 2 дахь жилдээ явж байна.
Хиймэл оюун ухаантай эмнэлгийн хэрэгслийн эмнэлзүйн баталгааны төлөө одоо нийт 12 1,2дахь эмнэлэг(15 салбар) оролцож байгаа бөгөөд хэрэгжүүлэгч байгууллага нь ХХК Monitor Corporation (LuCAS-CXR, LuCAS-plus), ХХК Health Hub (Boneage io), ХХК Donga ST (Hicardi+), ХХК Infinite Healthcare (INFINITT SmartEndo), ХХК Vatech MSIS (EzOrtho) гэх мэт нийт 5 компани ажиллаж байна. Энэ төслөөр дамжуулан хэрэглэгчийн хүсэлтэд тохирсон эмнэлзүйн баталгааны судалгааны хангамж дээр суурилсан дотоодын эмнэлгийн хиймэл оюун ухааны технологийн олон улсын өрсөлдөх чадвар нэмэгдэх үр дагаврыг хүлээж байгаа бөгөөд олон улсын түвшний бодит хэрэглээний орчинд эмнэлзүйн баталгааг тэргүүлье гэж байна.