Нүүрний мэдрэлийн саажилт, яс-булчингийн архаг эмгэгийг шинэ
аргаар эмчилдэг Сун гэмтлийн мэс заслын эмнэлэг
Өвчтөнд өөрийн бие шигээ, эмнэлэгт өөрийн гэр шигээ ханд (Patient like my body, Hospital like my home)
Сун гэмтлийн мэс заслын эмнэлэг нь “Өвчтөнд өөрийн бие шигээ, эмнэлэгт өөрийн гэр шигээ ханд” уриан дор өвчтөнүүдэд хамгийн дээд зэргийн эмчилгээг үзүүлэхийн тулд хамгийн сүүлийн үеийн технологиор өвчтөнд зориулсан тусгайлсан эмчилгээ хийдэг гэмтлийн мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлэг юм. 47 жилийн турш нэг суурин дээрээ 2 үе дамжин ортопедийн мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, олон жилийн турш шалгагдсан эмчилгээгээр өвчтөний өвдөлтийг намдаах, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж байна. Төрөл бүрийн тарилгын технологи, тромбоцитоор баяжуулсан сийвэнгийн эмчилгээ (PRP) зэргийг ашиглан яс-булчингийн тогтолцооны гэх мэт төрөл бүрийн өвчнийг эмнэлгийн даргын өөрийнх нь зохион бүтээсэн эмнэлгийн хэрэгслээр эмчилж байна.
Хэт авианы удирдамжтай нарийн тарилгын туслах US-Guider аппарат
US-Guider нь 2016 онд бүтээгдсэн хэт авианы удирдамжтай тарилгын туслах төхөөрөмж юм. Хэт авианы оношилгооны аппарат ашигладаг тарилгын эмчилгээ түгээмэл болж байгаа ч мэс заслын эмчийн зүүний байрлал, гүний тохируулга зэргээс үүдэлтэй өвдөлт, цус алдах асуудал гардаг. Сун гэмтлийн мэс заслын эмнэлгийн захирал Сун Мүн-ийн дэлхийд хамгийн анхлан бүтээсэн хэт авианы удирдлагатай тарилгын технологи нь өвчтөний булчингийн байдлыг хэт авианы монитороор шалгаж, хэт авианы аппарат(US-Guider)-ийг хувиргагч датчиктай холбон эмийг яг хэрэгтэй хэсэг, шаардлагатай гүнд тарьдаг технологи юм.
Энэхүү технологи бүхий US-Guider нь оношилгоо, эмчилгээг нэгэн зэрэг гүйцэтгэхэд тусалдаг нарийвчлалтай тарилгын туслах төхөөрөмж бөгөөд тарилгын зүүний гүн, өнцгийг тохируулах боломжтой учраас эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадвараас шалтгаалахгүйгээр тарилгыг яг хэрэгтэй байрлалд нь тарихад тусалдаг. Мөн, дэмжигч нь тариуртай хамт хөдөлж, өвчтөний цус алдалт, өвдөлтийг эрс багасгадаг. US-Guider нь одоогоор АНУ, Хятадад патентлагдсан, чиглүүлэгч хэт авианы технологи гэж хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд ОХУ-ын эмнэлгийн ажилтнуудад техникийн сургалтыг явуулсан.
US-Guider ашигласан нүүрний мэдрэлийн саажилт, шагай үений эмчилгээ
US-Guider-ийг ашиглан нарийн, янз бүрийн процедурыг хийх боломжтой. Энэ технологийг саркопени болон шөрмөс нөхөн сэргээхэд хэрэглэж болох ба шагайны тогтворгүй байдлын асуудалтай байсан өндрийн харайлтын тамирчныг эмчилснээр түүний үр нөлөө нь батлагдсан. Мөн шалтгаан нь тодорхойгүй нүүрний мэдрэлийн саажилттай, гэнэт сонсгол нь муудсан өвчтөнүүдийн тархины мэдрэлийн цусны урсгалыг сайжруулж өвчний шинж тэмдгийг арилгахад ашигладаг. Түүнчлэн US-Guider-ийг анагаах ухааны шинэ технологи болох тромбоцитоор баяжуулсан сийвэнгийн эмчилгээ (PRP)-нд ашигладаг бөгөөд энэхүү эмчилгээ нь захын цуснаас гаргаж авсан тромбоцитоор баялаг сийвэнг хэт авианы аппарат болон US-хөтөч ашиглан нарийн тарьж гэмтсэн үе мөч, шөрмөсний эдийг нөхөн сэргээх тусгай эмчилгээний арга юм. Архаг гэмтсэн бугуй, шагайны үений эргэн тойрны өвдөж буй хэсгийг ЭХО-оор шинжилж гэмтсэн эдэд нарийн тарилга хийж гэмтсэн хэсгийг хурдан, аюулгүй аргаар нөхөн сэргээх эмчилгээний шинэ технологи гэж хэлж болно.
БНСУ-ын эмч эрдэмтдийн үлгэр дууриал болсон гайхалтай зохион бүтээгч
Сун Мүн Ху эмнэлгийн захирал нь эмчилгээний технологи зохион бүтээхээс гадна 25 жилийн эмчилгээний туршлагадаа тулгуурлан <Зөнөх өвчнөөр өвчилсөн яст мэлхий байхгүй> нэртэй номоо хэвлүүлсэн. Номондоо Солонгост 65-аас дээш насны 10 өндөр настан тутмын 1-д тохиолддог зөнөх өвчний шалтгааныг тархины эсийн байгалийн доройтлоос үүдэлтэй гэж үздэг байсан онолын өнцгийг өөрчилж хүзүүний диск болон хүзүүний суултаас үүдэлтэй саркопени тархины цусны урсгалыг алдагдуулснаас болж үүсдэг гэж тодорхойлсон бөгөөд үүнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх аргуудыг хамтад нь танилцуулсан. Мөн тэрээр эмийн хэлбэр, нэрийг зааж өгдөг 'Миний эм' аппликейшн зохион бүтээж, уралдаанд түрүүлэх зэрэг өвчтөний тав тухыг хангах, эмнэлгийн технологийг хөгжүүлэхийн тулд төрөл бүрийн эмчилгээ, эмнэлгийн хэрэгслийг ухаалаг санаагаар үргэлжлүүлэн хөгжүүлсээр байгаа шилдэг эмч-эрдэмтэн юм.