Нүдээр эрүүл мэндийг оношлох боломжтой. Пак Сон Ил Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлгийн нүдний эвэрлэг бүрхэвчийн геномын эмчилгээ

Өвчин эмгэг тусахын өмнө урьдчилан сэргийлэх чухал гэдгийг онцлохгүй өнгөрч болохгүй. Хүмүүсийн таргалалт , архаг өвчин , хорт хавдар зэрэг өвчин тусах эрсдэл нь төрөлхийн онцлогоос хамааран өөр өөр байдаг. Тиймээс хүн бүр өөрийн онцлогт тохируулан эрүүл мэндээ зохицуулж, өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Тиймээс ч урьдчилан сэргийлэх зорилгоор нүдний эвэрлэг бүрхэвчийн оношлогоог өргөн ашигладаг. Нүдний эвэрлэг бүрхэвчийн оношилгоо нь нүдний эвэрлэг бүрхэвчны өнгө, бүтэц, өө сэв, хэлбэрийг шинжлэн төрөлхийн эрүүл мэндийн байдал, өвчлөлийг тодорхойлох эмнэлгийн урьдчилан сэргийлэх оношлогооны арга юм. Мэдрэлээр холбогдсон бие дэх мэдээлэл нүдний эвэрлэг бүрхэвч дээр гарч ирдэг бөгөөд тэдгээр шинж тэмдэг тус бүрд ажиглагдах нүдний эвэрлэг бүрхэвчний ялгааг харгалзан өвчнийг оношлодог. Европт нүдний эвэрлэг бүрхэвчээр оношлох судалгааг анагаах ухааны салбарт урт хугацаанны туршид идэвхтэй явуулж ирсэн. Солонгост 1994 онд Солонгосын уламжлалт анагаах ухааны Хан Сон Ил эмнэлгийн захирал анх Солонгост нэвтрүүлсэн бөгөөд түүнээс хойш нүдний эвэрлэг бүрхэвчийн оношилгооны судалгааг Солонгосын Нүдний Эвэрлэг Бүрхэвч Судлалын Нийгэмлэг голчлон хийж байна. Одоогоор нүдний эвэрлэг бүрхэвчний дүрсний өгөгдлөөр оношлодог нүдний эвэрлэг бүрхэвчний оношилгооны программ боловсруулахаар шаргуу ажиллаж байна. Нүдний эвэрлэг бүрхэвчны оношилгооны талаар Солонгос улсад салбартаа тэргүүлэгч Пак Сон Ил эмчээс тодруулцгаая.

1. Нүдний эвэрлэг бүрхэвчийг ашиглан эрүүл мэндийн үзлэгийг хийх боломжтой гэж үү?

Нүдний эвэрлэг бүрхэвч нь хүний биеийн мэдээллийн дэлгэц бөгөөд хүний биеийн хаана юу нь муу болохыг харуулдаг. Нүдний эвэрлэг бүрхэвч нь зөвхөн бие махбодоос гадаад орчны өдөөлтийг хүлээн авдаг нарийн мэдрэлтэй эрхтэн юм. Иймд өвчин эмгэг, хортой зуршил, хөгшрөлт нь нүдний эвэрлэг бүрхэвчийн өөрчлөлт хэлбэрээр илэрдэг бөгөөд нүдний эвэрлэг бүрхэвчийн шинжилгээ нь биеийн үндсэн бүтэц, мэдрэлийн хариу урвал, хөгшрөлтөөс үүдэлтэй гэмтэл, өвчний талаарх мэдээллийг өгдөг.

2. Урьдчилан сэргийлэх анагаах ухааны үүднээс нүдний эвэрлэг бүрхэвчээр оношлохын ач холбогдлыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

Биеийн удамшлын гений сул тал, генийн шинж чанарыг урьдчилан тодорхойлох замаар эрүүл мэндийн эрсдлийг хэмжиж, хянах боломжтой, мөн эм болон хоол хүнсний эсрэг үзүүлэх биеийн хариу урвалын ялгааг тодорхойлж хувь хүний онцлогт тохирсон анагаах эмчилгээг үзүүлэхэд хэрэгтэй хэрэгсэл юм. Нүдний эвэрлэг бүрхэвчээр оношлогоогоор генетикийн урьдал нөхцөл байдал, хувь хүний биеийн онцлог, хөгшрөлтийн байдлыг харгалзсан эрүүл мэндийн үзлэгийг хийх боломжтой. Жишээлбэл, чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг удамшлын шинж чанартай өвчний үед хүний бие нөхөн сэргээх хандлагатай байдаг тул эхний үед шинж тэмдэг илэрдэггүй. Харин нүдний эвэрлэг бүрхэвчийн оношлогоогоор үүнийг илрүүлэх боломжтой бөгөөд өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө зохицуулах шаардлагатай гэсэн нотолгоог гаргаж өгдөг. Энэ нь урьдчилан сэргийлэх анагаах ухааны хувьд бас чухал бөгөөд төрөлхийн биеийн бүтцийн онцлог, бие сайтай болон бие султай эсэхийг тодорхойлж, эдгэрэх хугацаа, өвчний зэргийг урьдчилан таамаглах, эмийн хордлогод хэр мэдрэмтгий эсэхийг хүртэл мэдэх боломжтой учраас өвчний эмчилгээний явцад зайлшгүй шаардлагатай шинжилгээ юм.
Нүдний эвэрлэг бүрхэвчийн геномикийн анагаах ухааны хувьд хувь хүний Сасаны биеийн онцлогийн дулааны зохицуулалтын ялгааг тархины дааврын системтэй холбон шинжилж, өвчний үндсэн шалтгааныг тайлдаг. Өвчний үндсэн шалтгааныг олж мэдсэний ачаар хоол тэжээл, гормон, автономит мэдрэлийн тогтолцооны тэнцвэрт байдал зэрэг бодисын солилцооны зохицолыг нэгдсэн маягаар эмчилдэг ардын уламжлалт биеийн онцлогийн эмчилгээ хөгжсөн.

3. Таны хийж байгаа нүдний эвэрлэг бүрхэвчийн геномын эмчилгээ хэрхэн явагддаг вэ?

Шинжилгээ, зөвлөгөө, эмнэлгийн эмчилгээ, эмэн эмчилгээ гэсэн дөрвөн үндсэн үе шатаас бүрдэнэ.

Шинжилгээ Биеийн онцлог, амьдралын хэв маягтай холбоотой асуулга, үзлэг ( цусны даралт , судасны цохилт , өндөр , жин , инбоди гэх мэт ), оношлогооны шинжилгээ (автомат мэдрэлийн стрессийн тест, биеийн температурын оношлогоо гэх мэт ), нүдний эвэрлэг бүрхэвчийн нарийн дүрс зураг
Уламжлалт анагаахын эмчтэй зөвлөлдөх Биеийн онцлогийг ангилах, төрөлхийн биеийн сул тал байгаа эсэхийг тодорхойлох , автономит мэдрэлийн тогтолцооны тэнцвэргүй байдал болон стрессийн хариу урвалын төрөл зэргийг тодорхойлох
Эмнэлгийн эмчилгээ Бумба тавих, булчинд зүү тавих(хэсгийн цусны эргэлт, булчингийн мэдрэлийн тогтолцооны гэмтлийг засах ), зүүний эмчилгээ (автономит мэдрэлийн тогтолцооны тэнцвэргүй байдал, биеийн онцлогт тохируулсан дотор эрхтнүүдийн хүч тамирын тэнцвэргүй байдлыг засах) , зүүний лазер эмчилгээ, эмийн зүүтэй эмчилгээ , хэт улаан туяаны эмчилгээ , электрон төөнүүр , цахилгаан зүү гэх мэт.
Эмийн жор Ургамлын гаралтай эмийн жор ( шим тэжээлийг сайжруулах , дотоод шүүрлийн дааврын бэлдмэл , цусны эргэлтийг сайжруулах бэлдмэл, хүч тамир сайжруулах нэмэлт тэжээл, биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах , хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ, архаг үрэвслийн эмчилгээ ), хоолны дэглэм , дасгалын жор гэх мэт

4. Гадаад хүмүүс ч гэсэн нүдний эвэрлэг бүрхэвчийн оношилгоо хийлгэж геномын эмчилгээ хийлгэх боломжтой юу? Гадаад хүмүүсийн нүдний эвэрлэг бүрхэвчний өнгө, бүтэц нь ялгаатай биш гэж үү?

Нүдний эвэрлэг бүрхэвчийн анагаах ухаан нь Орос, Герман зэрэг Европт үүссэн бөгөөд одоогоор Англи , Италид идэвхтэй судлагдаж байна. Европ болон Ази хүмүүсийн арьс, үсний өнгө өөр өөр байдагтай адил нүдний эвэрлэг бүрхэвчийн өнгө ч бас ялгаатай байдаг. Европчууд цэнхэр нүдтэй, азичууд бор, хар нүдтэй. Солонгосчуудын нүдний эвэрлэг бүрхэвч нь өнгөц харахад адилхан харагддаг ч өнгөний ялгаа ихтэй, өнгөний ялгаа нь ч бас биеийн онцлогийг ялгах шалгуур болдог. Нүдний эвэрлэг бүрхэвчнээс биеийн эрхтэн тус бүрийг ялгаж харуулдаг бүтэц нь адилхан учраас гадаад эсвэл Солонгос хүн эсэхээс үл хамааран оношлох, эмчлэх бүрэн боломжтой. Гадаадын нүдний эвэрлэг бүрхэвч судлалд бор нүдний талаар хийсэн судалгаа тийм ч их байдаггүй ч нүдний эвэрлэг бүрхэвч болон Сасанг анагаах ухааныг хослуулсан Солонгосын анагаах ухаан нь дэлхийн 7-80%-ийг эзэлдэг бор нүдтэй хүмүүсийг хамруулахаар өргөн цар хүрээтэй гэдгээрээ давуу талтай.

5. Та Солонгосын Нүдний Эвэрлэг Бүрхэвч Судлалын Анагаах Ухааны Нийгэмлэгийн ерөнхийлөгч, SKI ХХК-ийг үүсгэн байгуулагчийн хувьд нүдний эвэрлэг бүрхэвч судлалын судалгааг удирдан чиглүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн тулд маш их хүчин чармайлт гаргасан гэдгийг бид мэднэ. Та голчлон ямар төрлийн үйл ажиллагаа ( судалгаа ) хийж байна вэ?

1998 онд уламжлалт анагаахын 80 орчим эмч, доктор, эрдэмтэн , профессорууд хамтран Солонгосын Нүдний эвэрлэг бүрхэвч судлалын нийгэмлэгийг байгуулсан. Түүнээс хойш нүдний эвэрлэг бүрхэвчийн талаарх янз бүрийн олдвор судалгаануудыг эрдэм шинжилгээний хурал зохион байгуулан танилцуулсаар ирсэн. 2002 онд нүдний эвэрлэг бүрхэвчийн оношилгоог ардын уламжлалт анагаах ухааны практик гэж тодорхойлсон бөгөөд би тэр цагаас хойш нүдний эвэрлэг бүрхэвчийн талаарх судалгааг тасралтгүй хийж байна. 2009 онд 4 төрлийн нүдний эвэрлэг бүрхэвчийн дүрсийг ангилах эвэрлэг бүрхэвчийн дүрсний шинжилгээний аргын патентыг авсан бөгөөд 2020 онд “Биеийн онцлогийн объектив оношилгооны систем ба биеийн онцлогийн хяналтын объектив аргын патентыг“ (Зохион бүтээгч: Чой Га Хэ, Им Ён Ү) авсан. 2017 онд Нүдний Эвэрлэг Бүрхэвчийн анагаах ухааны мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын курс хөтөлбөрийг нээсэн ба одоогоор 70 мэргэжилтэн бэлтгэгдсэн байна. Мэргэжилтнүүдийн бүлгүүдийг бэлтгэх ажил одоо ч үргэлжилж байна.
2019 онд бид KAIST AI -ийн багтай хамтран нүдний эвэрлэг бүрхэвчийн оношилгооны хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх судалгаа хийж, 2020 онд iritech- тэй хамтран COVID -19- ийн эмзэг бүлгийг илрүүлэх, оношлох хиймэл оюун ухааны програмыг боловсруулсан. 2021 онд 19 нүдний эвэрлэг бүрхэвчийн эмч мэргэжилтнүүд нүдний эвэрлэг бүрхэвчийн шинжилгээ, эрүүл мэндийн судалгааг үргэлжлүүлэх зорилгоор SKI ХХК-ийг үүсгэн байгуулж, нүдний эвэрлэг бүрхэвч дээр суурилсан эрүүл мэндийн шийдлийн платформийг бий болгосон.

6. Танайхыг Мэдээлэл, Харилцаа Холбооны Үйлдвэрлэлийн Салбарыг Дэмжих Газрын хиймэл оюун ухааны ваучер төслийн зохион байгуулагч байгууллагаар шалгарсан гэж сонслоо. Энэ ямар төрлийн төсөл вэ?

Нүдний эвэрлэг бүрхэвчийн оношийг дижитал болгох судалгаа юм. Энэ нь хиймэл оюун ухаанд суурилсан нүдний эвэрлэг бүрхэвчийн дүрсний шинжилгээгээр дамжуулан хувь биеийн онцлогийн мэдээллийг өгөхийн зэрэгцээ түүнд тохирсон эрүүл мэндийн хяналт, хоолны дэглэм, эмийн жорыг гаргахад шаардлагатай эрүүл мэндийн мэдээллийг өгдөг платформ юм. Мөн Солонгосын Нүдний эвэрлэг бүрхэвч судлалын нийгэмлэгийн гишүүн ардын уламжлалт эмнэлгээр дамжуулан технологиудыг ашиглах туршилтын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Дижитал эрүүл мэндийн зах зээлд ардын уламжлалт анагаах ухаанд суурилсан хүний биеийн онцлогийг нарийвчилсан энэхүү нүдний эвэрлэг бүрхэвчийн шинжилгээний програмын шийдэл нь хувь хүний онцлогт тохирсон эмчилгээ үйлчилгээг хүргэж чадсанаар байр сууриа олж чадвал ардын уламжлалт анагаах ухааны салбарын шинжлэх ухааны хөгжилд ихээхэн тус болно гэж бодож байна. Уг программыг хөгжүүлвэл үүн дээр үндэслэн бид нүдний эвэрлэг бүрхэвчийг оношлох гар утасны APP-г бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр хэн ч ухаалаг утсаараа нүдний эвэрлэг бүрхэвчийг оношлох боломжтой боломжтой болох юм.

7. Нүдний эвэрлэг бүрхэвчийг оношлох талаарх таны цаашдын зорилго, алсын хараатай юу?

Нүдний эвэрлэг бүрхэвчээр оношлох арга нь 1950-иад онд Европын уламжлалт анагаах ухаанд ашиглагдаж байсан генетикийн оношлогооны арга юм. Ялангуяа энэ нь биеийн онцлогийн талаарх ойлголтыг тогтоож, эрүүл мэнд, өвчний төрлийг ангилдаг нүдний эвэрлэг бүрхэвчид суурилсан оношлогооны арга гэсэн үг. Энэ талаараа Солонгосын Сасанын биеийн онцлогийн анагаах ухаантай ижил төстэй олон талтай. Тэр ч утгаараа ардын уламжлалт болон барууны анагаах ухааныг холбосон гүүр болж чадах оношлогооны арга юм. Энэ нь шинжлэх ухааны дүн шинжилгээ хийх чадвар дутмаг ардын уламжлалт анагаах ухааныг генетик, эмгэг судлалын объектив мэдээллээр хангаж, барууны анагаах ухаанд функциональ, оюун санаа-биеийн нэгдмэл байдлын үүднээс цогц биометрийн мэдээллийг өгдөг давуу талтай. Ирээдүйд Солонгосын хамгийн өрсөлдөх чадвартай салбарыг нэрлэвэл электрон инженерчлэл, биотехнологи, эрүүл мэндийн анагаах ухаан зүй ёсоор орно.
Бидний зорилго бол Донгүйбогамаас хойш 500 гаруй жил оршин тогтнож ирсэн ардын уламжлалт анагаах ухаан, маш сайн өрсөлдөх чадвартай Өрнөдийн анагаах ухааныг хослуулсан шинэ анагаах ухаан болон К-анагаах ухааныг дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулах явдал юм.

Эх сурвалж: Солонгосын Нүдний Эвэрлэг Бүрхэвч Судлалын нийгэмлэгийн вэбсайт

Other Article