Өндөр зэрэглэлийн робот мэс засал болон дархлааны эсийг бэхжүүлэн хорт хавдрын эсийг эмчилдэг
Эмэгтэйчүүдийн хорт хавдрын робот мэс засал, дархлааны химийн эмчилгээ
Хорт хавдар тусах магадлал
Хорт хавдар бол бидний бие дэх эсийн генийн өөрчлөлтөөс үүдэлтэйгээр хэвийн бус эсүүд олноор үржиж хэвийн эсүүдийн үйл ажиллагааг зогсоодог өвчин юм. Хэвийн эсүүд тамхи, хорт хавдар үүсгэдэг хүчин зүйл, хорт хавдар үүсгэдэг организм, дааврын өөрчлөлт гэх мэт хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдэд өртөхөд генетикийн өөрчлөлт үүсч, эдгээр өөрчлөлт нь олон жилийн турш хуримтлагдахад хорт хавдар үүсдэг. Эцэг эхээс удамшдаг генүүд нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг боловч ихэнхдээ тамхи, хоол хүнс, амьдралын хэв маяг зэрэг өдөр тутмын зуршилтай холбоотой хүчин зүйлүүд ихээхэн нөлөөлдөг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр, зөвхөн 2020 онд дэлхий даяар ойролцоогоор 19.3 сая хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж, 10 сая хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд хорт хавдар туссан хүмүүсийн тоо 2000 онд 10 сая байсан бол 2020 онд 19.3 сая болж бараг хоёр дахин нэмэгджээ. ДЭМБ -аас дэлхий даяар 5 хүн тутмын 1 нь хорт хавдар тусах бөгөөд хорт хавдраар өвчлөгсдийн тоо ойрын хэдэн жилд нэмэгдэнэ гэж таамаглаж байна.
Эмэгтэйчүүдэд заналхийлж буй хорт хавдар
Эмэгтэйчүүдэд тохиолддог хөхний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар, өндгөвчний хорт хавдрын хувьд эрт илрүүлвэл 90%-иас дээш хувийн амьдрах магадлал байдаг боловч эмчилгээг оройтуулсан тохиолдолд бие эрхтэнээс тайрах эсхүл эмэгтэйлэг байдалаа алдагдах гэх мэт ихээхэн хор хохирол учруулдаг. Өндөр илчлэг хооллолт, таргалалт, цацраг идэвхт туяа зэрэг гадаад орчны хүчин зүйлс болон эмэгтэй даавар (эстроген) нь эмэгтэйчүүдийн хорт хавдрын гол шалтгаан болдог. Эстроген нь эмэгтэйлэг байдлыг нь хадгалж өгдөг даавар боловч соленоцитын үржлийг дэмжих нөлөөтэй байдаг учир биений юм эртших, цэвэршилт оройтох , хөхүүлэхээс зайлсхийх, мөн төрөхт багасах зэрэг эстрогенийн гормоны ялгаралтад өртөх хугацаа нэмэгдэхийн хэрээр өөрчлөлттэй эс үүсэх магадлал нэмэгддэг. Ялангуяа “чимээгүй алуурчин” гэж нэрлэгддэг өндгөвчний хорт хавдар нь онцгой шинж тэмдэггүй, эрт илрүүлэхэд хэцүү байдаг тул нас баралтын түвшин өндөр байдаг.
Хорт хавдрын эмчилгээний арга
Ийм хорт хавдрыг эмчлэх аргуудад нь хорт хавдрын эсийг тайрж авах мэс заслын эмчилгээ, тариа тарих замаар хавдрын хэмжээг багасгах, тархахаас урьдчилсан сэргийлэх химийн эмчилгээ орно. Мэс заслын эмчилгээнд хорт хавдрын үе шатнаас хамааран янз бүрийн мэс заслын аргыг хэрэглэдэг. Хэрэв хавдрын хэмжээ маш том эсвэл хорт хавдар байх магадлал байгаа бол тухайн хэсгийг 7-8 см ба түүнээс дээш хэмжээтэй зүсэлт хийж хавдрын эсүүдийг тайрч авах нээлттэй мэс засал хийдэг. Гэхдээ нээлттэй мэс засал хийх нь зүсэлт хийх хэмжээ том, нарийн хэсэг рүү ороход хүндрэлтэй байхын зэрэгцээ эдгэрэлт удаан эсвэл хүндрэл гарах эрсдэл өндөр байдаг сул талтай.
Харин, хорт хавдар эхний шатандаа байгаа тохиолдолд 1 см хэмжээтэй жижиг нүх гаргаад камер болон мэс заслын багаж оруулах замаар хавдрыг авдаг дурангийн мэс засал хийдэг. Хэдийгээр зүсэлтийн талбай нь жижиг, хурдан эдгэрэх боломжтой боловч ихэнх дурангийн мэс заслын багажууд шулуун байдаг тул нарийн хөдөлгөөн шаарддаг мэс засал хийхэд хязгаарлагдмал байдаг бөгөөд мэс заслын үед ашигладаг камер нь 2D учир мэс заслын талбайг нарийн хэмжээсээр харахад бэрхшээлтэй байдаг. Эдгээр хязгаарлагдмал сул талыг нөхөж чадсан робот мэс заслын төхөөрөмж (Да Винч Си) нь мэс заслын талбайг дурангийн мэс засалтай харьцуулахад 5 дахин томруулсан 3D гурван хэмжээст дүрсээр харах боломжтой бөгөөд ингэснээр ойролцоох эд эрхтэн, гол судас гэх мэт томоохон эдүүдийн гэмтлийг багасгах боломжтой байдаг.
Ялангуяа хүний хурууны үений хөдөлгөөнийг хүртэл хийх чадвартай робот гарны ачаар биеийн нарийн бүтцэд ч өндөр зэрэглэлийн мэс засал хийх боломжтой.
Хорт хавдрыг эмчлэх өөр нэг арга болох химийн эмчилгээг мэс заслын өмнө хавдрын хэмжээг багасгах, мэс заслын дараа бусад эрхтэнд үсэрхийлэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хорт хавдрын мэс засал хийх боломжгүй хэмжээнд хүртэл тархсан тохиолдолд хорт хаврын эсийн өсөлтийг удаашруулахад ашигладаг. Урьд нь хорт хавдрын эсүүд рүү дайрч, үржихээс урьдчилан сэргийлэх зорилгоор цитотоксик хорт хавдрын эсрэг бодисууд болон хавдрын эсрэг эмүүдийг ихээхэн ашиглаж байсан боловч энэ нь эрүүл эсүүд болон хорт хавдаргүй эсүүдэд нөлөөлж янз бүрийн гаж нөлөө дагуулдаг байв. Харин сүүлийн үед хүний дархлааны эс болох Т эс нь дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд саад учруулж буй бодисуудыг дарангуйлж, хорт хавдрын эс рүү дайрах боломжийг олгох замаар эрүүл эсийн гэмтлыг багасгах Т эс дархлааны хяналтын цэгийн дарангуйлах эмэн эмчилгээний судалгаа хийгдэж байна. Энэхүү арга нь хэвийн эсийн алдагдлыг бууруулах давуу талтай.
Конянийн их сургуулийн эмэгтэйчүүдийн хорт хавдрын робот мэс засал, дархлааны эмчилгээ
Хорт хавдраар өвчлөгсдийн амьдрах магадлал, эдгэрэлтийн түвшинг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн үеийн дэвшилтэт технологи, дархлааны эмчилгээг идэвхтэй ашиглаж байна. Манай Коняны их сургуулийн эмнэлэг нь робот мэс заслын төхөөрөмж (Да Винч Си) ашиглан умайн хүзүүний хорт хавдар, өндгөвчний хавдар, умайн пролапс, хөхний хорт хавдар зэрэг эмэгтэйчүүдийн хорт хавдрыг эмчилдэг төрөлжсөн эмнэлгийн байгууллага юм. Манай эмнэлэг робот мэс заслын чиглэлээр мэргэшсэн хамгийн туршлагатай мэргэжилтнүүдтэй бөгөөд холбогдох эмнэлгийн тасгуудтай хамтран дүн шинжилгээ хийж, эмчилдэг хамтын эмчилгээний системээр дамжуулан системтэй, үр дүнтэй эмчилгээ хийж байна. Мөн, дараагийн үеийн генийн дараалал (NGS) системийг ашиглан олон тооны генийг нэг дор шинжилж, хариуг нь хурдан гарган авах боломжтой технологийг ашиглан хорт хавдрын өвчтөн бүрийн генетикийн онцлогийг харгалзсан хорт хавдрын эмчилгээг хийж байна. Конянийн их сургуулийн эмнэлгийн дархлааны химийн эмчилгээ нь дарангуйлагдсан хүний дархлааны системийн идэвхжүүлэн хорт хавдрын эсийг устгах химийн эмчилгээ юм. Өвчтөний дархлааг бэхжүүлэх замаар хийдэг эмчилгээ тул урьд нь ашиглаж байсан хорт хавдрын эсрэг эмүүдээс гаж нөлөө багатай. Түүнчлэн, гадаадын өвчтөнүүдийг татах зорилгоор англи, хятад, орос хэл дээр орчуулга хийх чадвартай эмнэлгийн зохицуулагч нарыг ажиллуулж, өвчтөнүүдийн цаг захиалга, үзлэг, эмчилгээ, эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх явцад гадаад өвчтөнүүдэд эмнэлгийн орчуулгын үйлчилгээ үзүүлж байна. Ингэснээр хэлний хүндрэлгүйгээр эмчилгээ хийлгэх бүрэн боломжтой.
Баруун хооллох зуршил, стресс, хүрээлэн буй орчны бохирдлоос болж орчин үеийн хүмүүсийн дунд хорт хавдрын эрсдэл нэмэгдэж байна. Хорт хавдрыг эрт илрүүлээгүй тохиолдолд лимфийн судсаар дамжин бүх биед тархаж хяналтнаас гарах аюултай. Чимээгүйхэн ирж бидний амьдралыг ганхуулдаг хорт хавдар одоо миний болон миний эргэн тойрны хүмүүсийн яриа болоод удаж байна. Аз болоход, Хавдар судлалын үндэсний төвийн хийсэн судалгаагаар 2012-2018 оны хооронд оношлогдсон хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 5 жилийн эсэн мэнд амьдрах магадлал 70.3% байсан нь 2001-2005 оны хооронд оношлогдсон хорт хавдартай өвчтөнүүдийнхээс 16.2% -иар өссөн үзүүлэлт юм. Эрүүл мэндийн үзлэг, эмнэлгийн технологийн дэвшилтээр эрт оношлож чадаж байгаа нь эмчлэх боломжийг нэмэгдүүлж, өвчтөн болон тэдний асран хамгаалагчдад найдвар төрүүлж байна. Мөн робот мэс засал, дархлааны эмчилгээний тусламжтайгаар амьдрах магадлал нэмэгдэж, мэс заслын өмнөх хэвийн амьдралдаа эргэн орох боломж нэмэгдэх болно гэж найдаж байна.