Гоо сайхны мэс засалчдын тусламжтайгаар хийдэг 3D өгөгдөлд суурилсан хувь хүний онцлогт тохируулсан нүүрний гоо сайхны мэс засал
3D FACE Implant
Гоо сайхны өчүүхэн өөрчлөлтөөр гоо сайхан болон сэтгэл санааны өөрчлөлтийг мэдрүүлж, гаднах үзэмжээр шаналж буй хүмүүст сэтгэл ханамжийг өгдөг гоо сайхны мэс засал нь Солонгост төдийгүй дэлхийн нийтлэг мэс засал болж байна. Ялангуяа, гоо сайхны мэс заслын эх орон болсон Солонгос улсад өвчтөний хэрэгцээ шаардлагыг тусгасан, хувь хүний онцлогт тохируулсан гоо сайхны мэс заслыг шилдэг эмч мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ачаар хийлгэх бүрэн боломжтой болсон. 4-р сарын дугаарт бид Дэжоны Фэйс гоо сайхны мэс заслын эмнэлгийн эмчилгээний тусгай технологийг ашиглан хийдэг '3D FACE Implant мэс засал'-ын талаар танилцуулах гэж байна.
'3D FACE Implant гэж юу вэ?
Байгалийн мэт гоо үзэсгэлэн эсвэл ясны гажилт, төрөлхийн буюу олдмол гажиг, гэмтлийн улмаас үүдэлтэй ясны нөхөн сэргээх мэс засалд зориулан 3 хэмжээст захиалгаар имплант хийдэг. Хүний шүдний гол бүрэлдэхүүн хэсэг болох 'ясны цемент' -ийг имплантын материал болгон ашигладаг тул мэс заслын гаж нөлөө бараг байдаггүй бөгөөд 3D FACE Implant мэс заслын ур чадвартай мэс засалчдын гоо зүйн дизайнаар урьдчилан боловсруулсан имплант(суулгац)ууд нь янз бүрийн ясны бүтэцтэй өвчтөнүүдэд яг өөрт тохирсон хувцасаа өмссөн мэт тав тухыг мэдрүүлдэг.
3D FACE Implant-ын дизайн гаргах, боловсруулах үйл явц
Эхлээд, 3D FACE имплантын мэс засал хийх гоо сайхны мэс засалч 3D-CT-ээр дамжуулан мэс заслын талбайн нарийн дүн шинжилгээ хийж, өвчтөнтэй хангалттай зөвлөлдөх уулзалт хийсний дараа гаднах гоо сайхан болон дотоод тохиромжтой байдлыг харгалзан суулгацын дизайныг хийдэг. Үүний дараа нарийвчилсан тоон хэмжилтийг 3D нөхөн сэргээх симуляцигаар хэмжиж, мэс заслын урьдчилан таамагласан үр дүнг симуляци гаргах замаар дахин баталгаажуулж, эмнэлэгийн дотоод анатомийн мэргэжилтний дизайн болон 3D хэвлэх технологийг ашиглан 3D FACE имплантыг боловсруулан гаргаж авдаг.
3D FACE Implant-ийн мэс заслын арга ба давуу талууд
3D FACE имплантыг нүүрний контур зэрэг нүүрний мэс засалд голчлон ашигладаг. Шаардлагатай хугацаа нь мэс заслын төрлөөс хамааран харилцан адилгүй байж болох боловч тагнайны сэтэрхийн хагалгаанд үндэслэн тооцож үзвэл бэлтгэл хийхээс сэргээх хүртэл 3-4 цаг шаардагдана. Урьдчилан өвчтөний онцлогт тохируулан бэлтгэсэн имплантыг суулгах мэс засал учраас мэс заслын явцад имплантыг боловсруулж суулгадаг бусад төрлийн мэс ажилбартай харьцуулахад мэс заслын хугацаа богиноос гадна маш бага зүсэлт хийдэг тул нөхөн сэргэлт нь хурдан явагддаг.
Мөн мэс заслын явцад шаардлагатай бол ясыг тайрч авах хэрэг гардаг. Энэ үед тайрах талбайг нарийн хэмждэг 3D FACE Surgery Guide-ыг хэрэглэвэл ясыг илүү нарийвчлалтай, хурдан засаж, мэс заслын үр дүн маш өндөр байх болно.
Өвчтөний нүүрний хэлбэрт тохируулан хатуу ясыг сэргээн засах, тайрч засах нь маш нарийн ажил шаарддаг. 3D FACE имплант нь өвчтөнүүдэд тохирсон хийцтэй имплант суулгаж, нүдэнд үзэгдэх гоо сайхан, өөрийн биед яг тохирох тав тухыг бэлэглэж, төрөлхийн ба олдмол гажиг зэргээс үүдэлтэй бие махбодийн үйл ажиллагааны асуудлуудыг сэргээн амьдралын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг.