Дэжон Конвэншн Сентр (DCC) 2-р үзэсгэлэнгийн танхим 3-р сарын 30-нд ашиглалтад орж, 5-р сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэхүү байгууламж нь подвалын 2 давхар, газраас дээш 3 давхар (нийт талбай: 49,754 м²) бөгөөд 3 үзэсгэлэнгийн танхим, 1 олон төрлийн зориулалттай танхим, хурлын танхимуудтай. Нэг давхарт байрлах үзэсгэлэнгийн танхим нь DCC-ийн 1-р үзэсгэлэнгийн танхимаас дөрөв дахин том бөгөөд 500 үзэсгэлэнгийн лангуу суурилуулах боломжтой. Энэ оны 10-р сард дэлхийн 140 гаруй орны 5000 төлөөлөгч оролцохоор төлөвлөөд байгаа Дэжон хотын UCLG Дэлхийн Нутгийн Удирдлагуудын Холбооны Ерөнхий Ассамблейн өмнөхөн DCC 2-р үзэсгэлэнгийн танхимыг барьж дуусгасан бөгөөд үүнээс гадна Дэжон хотын MICE салбарын үйлдвэрлэлийг дэмжих олон төрлийн дэд бүтцийг барьж байгуулсан. Онлайн хурлын систем, виртуал студи, том LED дэлгэц суурилуулж, метаверс үзэсгэлэнгийн танхимыг барьж байгуулсан зэрэг хурал уулзалтын зориулалттай шилдэг технологуудыг бүгдийг нь суурилуулсан.
Коронагаас өмнө шинжлэх ухаан, технологийн салбарын MICE арга хэмжээний эзлэх хувь тасралтгүй өсөх хандлагатай байсныг харгалзан үзвэл Дэжоны MICE салбарын үйлдвэрлэл нь коронагийн дараах үед ч гэсэн тасралтгүй өсөх төлөвтэй байна. Үүнд Дэжон хотын 'Шинжлэх ухааны хот Дэжон' гэсэн имидж, судалгааны янз бүрийн технологийн хөгжил нь ихээр нөлөөлсөн.
Коронавируст халдвар (COVID-19)-ын тахлын улмаас метаверсийн салбар идэвхтэй хүчээ авч байгаа өнөө үед Дэжон хотын конвеншн сентрт метаверсийг ашигласан видео хурал болон үзэсгэлэн зохион байгуулах боломжтой онлайн/офлайн хайбрид хэлбэрийн MICE зохион байгуулж, Дэжон хотыг дэлхийн MICE хот болгон хөгжүүлэх янз бүрийн төслүүдийг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.
Одоо хэлний бэрхшээлийг хиймэл оюун ухаан шийдэж байна Гадаад өвчтөнд зориулсан хиймэл оюун ухаантай орчуулагчийн үйлчилгээг нэвтрүүлсэн
Гадаадад явахдаа хэл амаа ололцохгүй ганцаардах, бухимдах бэрхшээлийг хүн бүр мэдэрсэн байх. Ялангуяа бие муутай гээд эмнэлэгт очоод сайн ойлголцохгүй бол эмчилгээ хийлгэхэд ч хязгаарлагдмал санагддаг.
Тэгвэл Дэжон хотын аялал жуулчлалын байгууллага нь зөвхөн Дэжон хотын гадаадын өвчтөнүүдийг эмчлэх бүртгэлтэй эмнэлгүүдийг хиймэл оюун ухаантай орчуулагчийн үйлчилгээгээр хангаж өгсөн.
Genie Talk 2 нь Электроник Харилцаа Холбооны Судалгааны Хүрээлэн (ETRI) болон Хангил Компьютер компаний хамтран бүтээсэн хиймэл оюун ухааны орчуулагч бөгөөд 65 хэлийг дэмждэг, суурилуулсан камер ашиглан зургийг 12 хэл рүү хөрвүүлэх боломжтой.
Хэрэв орчуулагч гэсэн товчлуурыг дараад ярих юм бол тэр даруй нөгөө орны хэл рүү орчуулагдаж, гадаад өвчтөн болон эмнэлгийн ажилтнуудын хооронд жигд, бодит цагийн харилцаа үүсэх бүрэн боломжтой болсон. Хиймэл оюун ухааны хэлмэрчийг дэмжих төсөл нь 2021 онд хэрэгжиж дууссан 'Гадаадын иргэдэд зориулсан эмнэлгийн гарын авлага (MODOC)'-ын дараах гадаадын өвчтөнүүдэд эмнэлгийн байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм. Бид цаашид олон төрлийн дижитал үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Дэжон хотод байрлах эмнэлгийн байгууллагуудын гадаадын өвчтөнийг хүлээн авах чадавх нэмэгдэж, эмнэлгийн байгууллагад ирж буй гадаадын иргэд хэлний хязгаарлалтгүйгээр эмчилгээ хийлгэх бүрэн боломжтой болно.