Аялал жуулчлал, баяр наадам, MICE зэргээр дамжуулан орон нутгийн эдийн засгийг сэргээхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн Дэжоны Маркетингийн Корпораци нь 2022 оны 1-р сард Дэжоны Аялал Жуулчлалын Газар нэртэйгээр шинээр мэндэлсэн билээ. Дэжон хотын аялал жуулчлалын газрын хувьд бид орон нутгийн болон дотоодын аялал жуулчлалыг идэвхжүүлж иргэд нь аз жаргалтай, жуулчид зочлохыг хүссэн сэтгэл татам хот болгон бүтээн байгуулж, аялал жуулчлалын хяналтын цамхагийн үүргийг гүйцэтгэх болно.
Нэгдүгээрт, тээврийн төв болох Дэжон хотын онцлогийг ашиглан дотоод аялал жуулчлалыг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хөрш зэргэлдээх хотууд, тухайлбал засаг захиргааны хот Сэжун, Батлан хамгаалахын хот Герун мөн Жүнбү бүсийн аялал жуулчлалын төвийн үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн олон улсын хурлын цогцолбор газрын эрх авах ажил хийгдэж байгаа бөгөөд Дэжон конвеншн сентр-ийн хоёрдугаар үзэсгэлэнгийн танхим барих, дижитал твинд суурилсан метаверс MICE үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг хурал уулзалтын технологийг нэвтрүүлэх ажлыг хийж байна. Дэлхийн 140 гаруй орны 5000 төлөөлөгч оролцсон Дэжоны UCLG Дэлхийн Нутгийн Удирдлагуудын Холбооны Ерөнхий Ассамблей чуулганыг 10-р сард зохион байгуулах гэж байна. Үүгээр дамжуулан Дэжон хотыг сурталчилж, MICE-д суурилсан аялал жуулчлалын шилдэг хот болгох төлөвлөгөөтэй байна.
Дэжон эмнэлгийн бизнесийн зөвлөлдөөн ба дижитал эрүүл мэндийн форум
Дэжон хотын аялал жуулчлалын газраас сурталчилж буй эрүүл мэндийн аялал жуулчлалын бизнесийг дижитал хэлбэрт суурилуулан төрөлжүүлэх ажлыг хийж байна. Өнгөрсөн жил болон энэ жил дараалан Эрүүл мэндийн бизнесийн зөвлөлдөөн, дижитал эрүүл мэндийн форумыг сар бүр зохион байгуулж байна. Эрүүл мэндийн салбарын чиг хандлагын өөрчлөлтийг судлах ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн лекц, ярилцлагуудыг зохион байгуулсан бөгөөд уулзалтад эмнэлгийн байгууллага, био-эрүүл мэндийн салбарын компаниуд, мэдээллийн технологийн компаниуд зэрэг 30 гаруй байгууллага оролцон салбарын хамтын ажиллагааны арга замуудын талаар ярилцсан.
Хоёрдугаар сард болсон 'Дижитал эрүүл мэндийн форум' дээр Вэлт компанийн гүйцэтгэх захирал Кан Сон Жи 'CES 2022-оор дамжуулан харсан дижитал эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ирээдүй' сэдвийн дор дижитал эрүүл мэндийн салбарын чиг хандлага, ирээдүйн талаар лекц уншиж, ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Гуравдугаар сарын форумд Самсун Хуажэ, Хёндэ Хэсан зэрэг дотоодын дижитал эрүүл мэндийн бизнес, даатгалын компаниудын тэргүүлэгч Хүрэй Позитив компанийн гүйцэтгэх захирал Чой Дү А лекц тавьж, оролцогч байгууллагуудтай мэдлэгээ хуваалцсан.
БНСУ-д буй АНУ-ий цэргийн хүчнийхэнд зориулсан сурталчилгаа
БНСУ-д амьдарч буй USFK, тэдний хамтрагчид болон тэдний гэр бүлийнхэнд зориулсан эрүүл мэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг сурталчлах ажлыг хийж байна. Ялангуаяа Дэжон хотын төрөлжсөн анагаах ухааны технологид тулгуурласан, тухайлбал эмэгтэйчүүдийн хорт хавдрын шинжилгээ үзлэг, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг сурталчлах ажлыг USFK-ийн хүрээнд идэвхтэй өрнүүлж байна. Гуравдугаар сард АНУ-ын Батлан хамгаалах яамны 'Health Living Guide' сонинд Дэжон хотын эмнэлгүүд болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээний бүтээгдэхүүнийг танилцуулж, 5, 10-р сард Дэжоны баяр наадмын үйл ажиллагаатай холбогдуулан АНУ-ын цэргийн хүчний эхнэрүүдийн холбооныхонд зориулсан пам тур аялал зохион байгуулж, эрүүл мэндийн аялал жуулчлалын томоохон цэгүүдийг сурталчлах зорилготой байна.