Гадаадын иргэдэд зориулсан онлайн эмнэлгийн платформ (MODOC) нээлтээ хийлээ!
Дэжон хот нь Дэжон Марктингийн Корпораци болон SHI-тэй хамтран гадаадын иргэдэд зориулсан онлайн эмнэлгийн платформ болох 'MODOC' -ийг бүтээж нээлтийг нь хийлээ. Англи, хятад хэл дээр үйлчилгээ үзүүлдэг 'MODOC' аппликейшн нь эмнэлэгт хандахад бэрхшээлтэй гадаадын иргэд илэрч буй шинж тэмдэг, үзүүлэх тасгаа чөлөөтэй оруулж ойролцоох эмнэлгийн байгууллагуудыг олж очоод мессежээр эсвэл утсаар захиалга өгөх, зөвлөгөө өгөх боломжийг олгодог.
Мөн, COVID-19-ийн улмаас улс орнуудын хоорондох хөдөлгөөнийг хязгаарласан тул Дэжон хотод эмнэлгийн үйлчилгээ авч байсан гадаадад байгаа өвчтөнүүдэд хяналт тавьж тусламжийн үйлчилгээ үзүүлэх, эх орондоо эмнэлгийн үйлчилгээ авахад бэрхшээлтэй байгаа гадаадын иргэдэд урьдчилсан тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг онлайн үйлчилгээг санал болгож байна. Энэхүү ажил нь Дэжоны эмнэлгийн төрөлжсөн дэд бүтэц, үйлчилгээг гадаадад сурталчлахад нэмэр болно гэж найдаж байна.
Дэжонд амьдардаг гадаадын иргэд апп-ыг хялбархан татаж авах боломжтой бөгөөд ойролцоох эмнэлгүүдийг байршилд суурилсан үйлчилгээгээр хайж олох, эмнэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг авах, чатлах, утсаар ярих замаар захиалга өгөх, зөвлөгөө авах боломжтой. Гадаадад байгаа өвчтөнүүдийн хувьд асуулга анкетийг урьдчилан бөглөж, өөрийн оронд хийлгэсэн эмчилгээ оношлогооны түүхээ хуваалцах, эмнэлгийн үзлэгийн цаг захилах, зөвлөгөө авах гэх мэт зайн эмнэлгийн үйлчилгээг авах боломжтой.
Дэжоны маркетингийн корпорациас (Захирал Гу Гён Гун) хэлэхдээ, уг платформыг идэвхжүүлж гадаад, дотоодын эмнэлгийн хэрэглэгчдэд Дэжоны төрөлжсөн эмнэлгийн технологи, үйлчилгээг идэвхтэй сурталчлах замаар Дэжоны эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг улам өргөжүүлнэ хэмээлээ.
Чүннам Улсын Их Сургуулийн Эмнэлэг бүтэцгүй өгөгдлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдсэн платформын нээлтээ хийлээ
Чүннам Улсын Их Сургуулийн Эмнэлэг (Дарга Юүн Хван Жүн) эмнэлгийн дүрс, бүтэцгүй буюу хэвийн бус өгөгдлийг нэгтгэх, хадгалах, удирдах, шинжлэх чадвартай 'Бүтэцгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдсэн хяналтын платформ'-ын нээлтээ хийж, нарийн эмчилгээ, хиймэл оюун ухааны судалгааг хурдасгаж байна.
Өнгөрсөн оны 12-р сард Чүннам Улсын Их Сургуулийн эмнэлэг нь мэдээллийн технологийн эрүүл мэндийн нэгдмэл удирдлагатай Infinite Healthcare компанийг бүтэцгүй өгөгдлийн эрүүл мэндийн нэгдсэн менежментийн платформ байгуулах төслийн гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, эмнэлгийн хэмжээнд өгөгдөл нэгтгэх, ашиглах тоног төхөөрөмж, шийдлийн дэд бүтцийг бий болгосон.
Бүтэцгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдсэн менежментийн платформ бий болгох төсөл нь рентген, цөмийн анагаах ухаан, цацрагийн хорт хавдрын ухаан, зүрх судасны өвчин гэх мэт төрөл бүрийн мэргэжлийн салбарын эмчилгээний дүрс бичлэг, хэвийн бус өгөгдлийг нэгтгэж, эмчилгээ, судалгаанд идэвхтэй ашиглах зорилготой бөгөөд өвчтөн, эмч мэргэжилтэн, эмнэлгүүдэд тустай
аж ахуйн нэгжийн хэмжээнд өгөгдөл нэгтгэх төсөл юм.
Энэхүү төсөлд INFINITT Healthcare нь сервер, хадгалалт зэрэг тоног төхөөрөмж суурилуулах, тасаг тус бүрийн өгөгдлийг нэгтгэсэн БИГ ДАТА INFINITT (INFINITT Healthcare Platform) эрүүл мэндийн платформыг бий болгох, тасаг тус бүрийн эмчилгээний шийдлүүдтэй холбох, хэрэглэгчийн сургалт гэх мэт нийт төслийг цогцоор нь хийж бүтээсэн.
Эмнэлгийн дарга Юүн Хван Жүн хэлэхдээ, “Бүтэцгүй өгөгдлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдсэн менежментийн платформыг бий болгосноор бид өгөгдөл үүсгэх, нэгтгэх, хадгалах, удирдах, дүн шинжилгээ хийх, ашиглах зэрэг эрүүл мэндийн өгөгдлийн хөрөнгийн үнэ цэнийн сүлжээг бий болгож чадлаа” гэсэн юм. Мөн “нарийн анагаах ухаан, хиймэл оюун ухааны судалгаа гэх мэт эрүүл мэндийн өгөгдөлд үндэслэсэн дэлхийн түвшний мэдээллийн шинжлэх ухааны төлөөлөх байгууллага болж нэг алхам урагшилж чадлаа” хэмээн цохин дурдав.
Чүннам Улсын их сургуулийн эмнэлэг нь эрүүл мэнд, эмнэлгийн мэдээлэлд чиглэсэн эмнэлгийг дэмжих төслийн консорциумын байгууллагаар шалгарсан бөгөөд Сэжун Чүннам улсын их сургуулийн эмнэлэг зэрэг төвийн бүсийн эрүүл мэндийн байгууллагуудтай био эрүүл мэндийн тусламж үйлчилгээний кластер байгуулах зэрэг эрүүл мэндийн өгөгдлийн салбарыг тэргүүлж байна.