Долоо хоног бүрийн бямба гаригийн кино, драмтай романтик аялал

Дэжон хот өдөр бүр өөр өөр сэдвээр Дэжон хотын янз бүрийн газруудыг үзэх боломжтой хотын аяллын хөтөлбөрүүдтэй. Үүний нэг бол долоо хоног бүрийн бямба гаригт зохион байгуулагддаг 'Гамсон Дэжон киноны аялал' бөгөөд энэ нь Дэжон хотод хийгдсэн кино, драмын зураг авалтын газруудаар аялах боломжийг олгодог романтик аяллын хөтөлбөр юм. Дэжон галт тэрэгний буудлаас эхлэх энэхүү аяллын хөтөлбөр нь Солонгосын гурав дахь том хиймэл нуур болох Дэчонху нуурын байгальтай танилцах, Тэмиурэ болон орчин үеийн түүхийн музейд зочлох, Зүүн болон барууны архитектурын зохицлыг харуулсан номлогчийн тосгонтой танилцах зэрэг хөтөлбөрүүдээс бүрддэг.

Дэчонху Убэгри жим, Хубаны романтик уулын зам, бясалгалын цэцэрлэг

Намуухан нууран дээр хөвж буй манан болон нуурыг гатлах галуун цувааг харж болон энэ газар бол Дэчонху нуурын жимүүд юм. Эдгээрийн дундаас драмын зураг авалтаар алдартай нь Хубаны романтик нуурын жим юм.
Нуурын эргийн хажуугийн өргөн зэгс салхинд хүнгэнэн найгах чимээ нь эргийн замаар зугаалах хүмүүсийн сэтгэлийг сэргээж, тайвшруулдаг. Зам дагуу алхвал драм, киноны зураг авалтын талбай болгон ашиглаж байсан Бясалгалын цэцэрлэгт хүрнэ. <Гунигтай хайрын дуу> драм, <Долоон жилийн шөнө> кино, <Чангвол>, <Ёоллин> зэрэг олон уран бүтээлийн зураг авалтыг хийсэн тус газар зочдыг ая тухтай амрах боломжийг олгодог.

Тэмиурэ

Энд 1970-аад оныг дүрслэн харуулсан <Хар тамхины хаан> киноны зураг авалтыг хийсэн. Энэ нь 1932 онд Чүнчоннам-ду аймгийн захиргааны байр Дэжон руу шилжих үед баригдсан бөгөөд Солонгосын дайны үед Солонгосын анхны ерөнхийлөгч И Син Ман түр оршин суух газар болгон ашиглаж байжээ. 2012 онд Чүннамду аймгийн захиргааг Хунсон руу нүүлгэхээс өмнө энэ нь Чүнчоннамду аймгийн захирагчийн ордон байсан. Түүнээс хойш энэхүү Чүнчоннамду аймгийн захирагчийн өргөө зэрэг есөн захиргааны албаны байрыг соёлын нэгдсэн цогцолбор хэлбэрээр өөрчлөн ашиглаж байна. Энд Дэжоны орчин үеийн түүх, соёл, урлаг, үзэсгэлэн зэрэг үзэж харах зүйл болон бий.

Чүннамду аймгийн захиргааны албаны байр орчин үеийн түүхийн музей

1932 онд баригдсан энэ барилга нь Дэжон хотын 100 жилийн түүх, хөгжлийг нэг дороос харах боломжтой орчин үеийн төлөөлөл болсон барилга юм. Солонгосын дайны үед тус барилгыг Түр төв оффис, командлах штаб болгон ашиглаж байсан бол дайны дараагаар Чүннам аймгийн захиргааны зориулалтаар ашиглаж байжээ. Барилгын анхны бүтэц нь хадгалагдан үлдсэн учраас улсын соёлын 18-р өв болгон хамгаалалтад авсан. Мөн <Өмгөөлөгч> , <Дэ Кинг>, <Мистер Соншайн> зэрэг олон уран бүтээлийн зураг авалтыг хийсэн бөгөөд үүгээрээ олны анхаарлыг татдаг.

Номлогчийн тосгон

<Догхэ гүнж> кино. <Ээж>, <Алуурчны дурсамж>, <Тэр зун> киноны зураг авалтыг Ханнам их сургуулийн дотор байрлах энэхүү номлогчийн тосгонд хийсэн. 1955 онд АНУ-ын Өмнөд Пресбитериан сүмийн номлогчид Ханнам их сургуулийг байгуулах үед энэ нь номлогчдын оршин суудаг тосгон байсан. Дэжоны 44-р соёлын үнэт өвөөр тогтоогдон хадгалагдаж байна. Номлогчдын өөрсдөө санаачилж барьсан байшингууд нь Солонгос маягийн гива дээвэртэй, харин дотроо америкийн амьдралын хэв маягийг шингээсэн байдаг учраас зүүн, барууны архитектурыг хослуулсан гэж үздэг. Ханнам их сургуулийг үндэслэгч Уильям Олдерман Линтоны дурсгалд зориулсан академийг нээж, номлогчдын хэрэглэж байсан тавилга, ном, эд зүйлс зэрэг дурсгалуудыг дэлгэн үзүүлдэг.

(Бямба) Цаг Хуваарь Хугацаа
дээс өмнө 9:20 Дэжон өртөө
9:30 Трэйвл Лаунж
9:55 Дэчонху Убэгри жим 5-р хэсэг 30
10:50 Дэчонхугийн бясалгалын цэцэрлэг 50
Үдээс хойш 13:00 Дэжон өртөө
14:00 Дэжон өртөө
14:10 Трэйвл Лаунж
14:20 Тэмиурэ 60
15:25 Дэжоны орчин үеийн түүхийн үзэсгэлэнгийн танхим 40
16:30 Ханнам их сургуулийн номлогчийн тосгон 40
17:40 Дэжон өртөө

Танихгүй хот руу аялах хамгийн сайн арга бол хотын түүхийг өгүүлдэг газруудтай ойр байх юм. Дэжон хотын аялалын автобусанд аяллын хөтөч нарын түүхийн яариаг шимтэн сонсонгоо Дэжоны романсыг мэдрээрэй.

Other Article