Солонгосын анхны олон улсын экспо
Солонгосын анхны олон улсын экспо 1993 онд Дэжон хотноо зохион байгуулагдаж байжээ. Дэжон Экспо 93 нь 108 улс, олон улсын 33 байгууллага, 14 сая зочин оролцсон олон хүний анхаарал, хайрыг татсан арга хэмжээ байв. ‘Шинэ үсрэлтийн зам’ сэдвийн дор зохион байгуулагдсан автономит удирдлагатай тээврийн хэрэгсэл, хиймэл оюун ухааны робот, цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг нь олны анхаарлыг ихээхэн татсан бөгөөд үүгээр дамжуулан бид Солонгос улсын шинжлэх ухааны дэвшлийг дэлхий нийтэд таниулж чадсан.
Тэр үеэс хойш Дэжон нь нийтийн судалгааны ололт амжилтанд үндэслэсэн төсөл хөтөлбөр, гарааны бизнесийг дэмжих замаар технологийн гарааны өсөлтийн циклийг(технологи-бизнес-өсөлт) бий болгосон инновацийн кластер байгуулан эдүгээ 329 эрдэм шинжилгээний хүрээлэн, 124 өндөр технологийн компаниуд суурьшсан Солонгос улсын шинжлэх ухаан технологийн нийслэл буюу төв болжээ.
Дэжон Экспо 93-ийн бэлгэдлийн цамхаг нь иргэдэд зориулсан Ханбиттаб цамхаг болжээ
Эдүгээ 28 жилийн дараа Экспо Шинжлэх Ухааны Паркийг иргэдийн соёл амралтын орон зай болгон ашиглаж байна. Дэжон экспогийн бэлгэдлийн цамхаг буюу одоогийн Дэжон хотын түүхэн дурсгалт газар болох Ханбиттаб цамхаг нь Медиа Фасад гэсэн шинэ дүр төрхтэйгээр гэрэлтэж байна.
Медиа Фасад гэдэг нь медиа(Media) ба барилгын хана(facade) гэсэн утгатай бөгөөд дүрс видеог барилга дээр тусгахыг хэлнэ. 38.5м-ийн өндөр(Ханбиттаб цамхгийн нийт өндөр 93 м), 22.5м-ийн өргөнтэй цамхгийн ханан дээр орой бүр гоёмсог дүрс бичлэг, аялгуу эгшиглэн шөнийг улам үзэсгэлэнтэй болгодог. Ханбиттаб цамхгийн оргилыг ажиглан өдөр бүр нар жаргахаас шөнө дунд хүртэл Дэжон хотын хэт нарийн ширхэгтэй тоосонцрын мэдээллийг шалгаж болно. Агаарын чанарын концентрацаас хамааран дөрвөн өнгөөр өөрчлөгддөг Ханбиттаб цамхгаар дамжуулан тухайн цаг өдрийн агаарын чанарыг шалгах боломжтой болгож, иргэдийн эрүүл мэндэд анхаардаг “Эрүүл хот Дэжон”-ыг бүтээх ажлыг хийж байна. Ханбиттаб цамхгийн урд талд 13,840㎡ хэмжээтэй Ханбит паркийг шинэчлэх ажлын хүрээнд хөгжмийн усан оргилуур, усан парк, зугаалгын зам, ландшафтын гэрэлтүүлэг зэргийг суурилуулан иргэдийн соёл амралтын хүрээлэн байгуулан ажиллуулж байна.
Мөрөөдлийн хүүхэлдэй эргэн ирлээ
Шар гурвалжин толгойтой мөрөөдлийн хүүхэлтэй бол Дэжон Экспо 93 үзэсгэлэнгийн албан ёсны сахиус буюу бэлгэдэл юм. Энэ бол ард түмний анхаарал хайрыг татсан Экспогийн албан ёсны дүр байсан боловч Экспогийн дараа хүмүүсийн дурсамжаас мартагдсан байдаг. Харин саяхан Какао ТВ-ийн “Миний мөрөөдөл бол Райан” шоу нэвтрүүлгээр гаран дахин олны анхаарлыг татаж байна. “Миний мөрөөдөл бол Райан” дижитал шоу хөтөлбөр нь мартагдсан хүүхэлдэйн дүр төрхүүдийг урлагийн сургуулийн нөхөн сэргээх, шинээр дахин гаргаж ирэх хөтөлбөрт сургалтанд хамруулах зэрэг дахин төрөх бүх үйл явцыг харуулдаг шоу хөтөлбөр ба Мөрөөдлийн хүүхэлдэй шилдэг дүр төрхөөр шалгарч Какаоток чат-ын емоткон болон гүдс хэлбэрээр дахин эргэн ирж олны хайрыг хүлээж байна. Эдүгээ өсөж томорсон 1980, 1990-ээд оны томчуудын дурсамжийг санагдуулдаг мөрөөдлийн хүүхэлдэй нь Дэжон хотын өнцөг булан бүрт тархаж Дэжон хотын сурталчилгааны элч болжээ.