Бодит цагийн эдийн шинжилгээгээр хорт хавдрыг оношлох боломжтой дижитал биопси платформ cCeLL
VPIX Medical, Inc.
VPIX Medical, Inc. бол cCeLL(see Cell with Lissajous laser scanning) дижитал биопсийн платформыг хөгжүүлсэн эрүүл мэндийн гарааны компани юм. cCeLL-ийн хэт жижгэрүүлсэн дижитал микроскоп нь хорт хавдрын хагалгааны хязгаарлалтыг багасгаж, мэс заслын явцад хорт хавдрын эсийг оношлоход 30 орчим минут зарцуулдаг байсан хөлдөөсөн биопсийн хугацааг богиносгосон технологи юм. Өвчтөн болон эмнэлгийн ажилтнуудын тав тухгүй байдлыг сайжруулсан шинэ технологи гэдгээрээ олны анхаарлыг ихээхэн татаж байна.
Хорт хавдрын мэс заслын үеийн биопси буюу эдийн шинжилгээнд гардаг асуудлууд
Хорт хавдрын мэс заслын дараа хорт хавдар дахих хувь нь 20-30% байдаг. Гол шалтгаан нь тайрч аваагүй, үлдсэн хорт хавдрын эсүүд дахин үржсэнээс болдог. Хавдрыг бүрэн тайрах нь хорт хавдрын мэс заслын гол түлхүүр юм. Мэс засал хийсэн эдийн гадаргуу талд хорт хавдрын эд байхгүй үлдээгүй гэдгийг хурдан батлах нь чухал.Үүнийг тодорхойлохын тулд хавдрын мэс заслын үед биопси эдийн шинжилгээ хийдэг. Өвчтөнөөс тайрч авсан эдийг эмгэг судлалын лаборторт илгээж, хөлдөөх, зүсэх, будах, тайрах процессоор оруулж, микроскопоор уншдаг. Мэс заслын өрөөнд үр дүнг хүргэхэд ойролцоогоор 20 минутаас нэг цаг хүртэл хугацаа шаардагдана. Мэс заслын эмч нар үр дүн гарахыг хүлээх хэрэгтэй бөгөөд энэ нь өвчтөнийг эрсдэлд оруулж болзошгүй сул тал болдог.
Бодит цагаар оношлох боломжтой cCeLL-ийн хэт жижгэрүүлсэн микроскоп
Энгийн хөлдөөх биопси буюу эдийн шинжилгээний хязгаарлагдмал талыг арилгахын тулд VPIX Medical, Inc. нь cCeLL хэмээх дижитал биопсийн платформыг зохион бүтээсэн. cCeLL-ийн хэт жижгэрүүлсэн дижитал микроскоп нь багажийг будсан эд, эрхтэнд хүргэхэд л эдийн дүрсийг шууд авах боломжтой технологи юм. Хорт хавдрын хагалгааны үед голчлон хэрэглэдэг cCeLL нь хэрэглээнээс хамааран cCeLL-Ex vivo, cCeLL-in vivo гэсэн хоёр төрөлд хуваагддаг. cCeLL-Ex vivo нь хагалгааны үед зүсэгдсэн эдэд будаг түрхээд төхөөрөмжийг хүргэхэд эдийн дүрсийг бодит цаг хугацаанд нь авч, хөлдөөх биопси хийхэд шаардагддаг байсан 30 минут гаруйн хугацааг ердөө 3 минут хүртэл багасгадаг хүчин чадалтай. cCeLL-in vivo нь хорт хавдрын хагалгааны үед өвчтөний судсанд будаг тарьж, дараа нь багажийг өвчтөний эд эрхтэнтэй хүргэх замаар эдийн дүрсийг шууд авдаг төхөөрөмж юм. Мэс заслын явцад будалт хийдэг тул хүлээх шаардлагагүйгээр эдийн зургийг бодит цаг хугацаанд авч, тайрсан хэсгийг бодит цаг хугацаанд унших боломжийг олгодог. Энэ нь хөлдөөх биопси хийхэд шаардагдах хугацааг богиносгож, оношийн үр дүнд үндэслэн яаралтай шийдвэр гаргах боломжийг олгодгоороо өвчтөнд үүсэх эрсдэл, хорт хавдрын дахилтыг эрс багасгадаг давуу талтай.
Мөн дурангийн мэс заслын багажаас жижиг хэмжээтэй cCeLL-ийг бага зүсэлттэй дурангийн мэс засал, робот мэс засалд ашиглахаас гадна сорьцын хүрэлцээг унших зорилгоор бодит цагийн биопсийн скринин хийхэд ашиглах боломжтой. Түүнчлэн, VPIX Medical, Inc. нь cCeLL-ээс авсан зураг дээр үндэслэн биг дата, дип лернин ашиглан хорт хавдрын эсүүд мөн эсэхийг тодорхойлж мэдээлдэг хиймэл оюун ухааны оношлогооны тусламжийн системийг хөгжүүлэхээр ажиллаж байна. VPIX Medical, Inc.-ийн энэхүү технологи нь өндрөөр үнэлэгдэж Жижиг Дунд Үйлдвэрлэлийн Яамны 'Baby Unicorn 200' болон Солонгосын 12 K шилдэг инновацийн компаний нэгээр шалгарсан. Мөн эрүүл мэндийн салбарт шинээр гарч ирж буй хүчирхэг компани гэдгээрээ олны анхаарлыг татаж чадсан. Одоогоор бүтээгдэхүүнээ дотоод болон олон улсын зах зээлд гаргах ажлыг эрчимтэй хийж байна.