Платформ технологийн тэргүүлэгч
Алтеужен ХХК
Алтеужен бол өөрийн өвөрмөц платформ технологид тулгуурлан биобеттерийг судалж, хөгжүүлдэг био венчур компани юм. Био-эсрэгбиеийн эмийн ердийн эм хүргэх арга болох судсаар тарих (IV, Intravenous) бэлдмэлийг арьсан доорх (SC, Subcutaneous) бэлдмэл болгон хувиргадаг HybrozymeTM технологиор дамжуулан 2019-2021 он хүртэл нийт 6.4 их наяд воны амжилттай ажилласан. Тэдний нэг болох нэгэн түнш компани нь одоогоор зөвшөөрөгдсөн эмтэй холиж болох холимог бэлдмэлийн 1-р үе шатны эмнэлзүйн туршилтыг дуусгах шатандаа явж байна. Түүнээс гадна, энэхүү компаний бүтээсэн тогтвортой NexPTM технологид суурилсан хүний өсөлтийн даавар (hGH)-тай хольсон урт хугацааны үйлчилгээтэй(Long-acting) хүний өсөлтийн дааврын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд, дэлхийн 2-р шатны клиник туршилтанд бэлдэж байна. Эсрэг бие-эмийн коньюгат (ADC) платформ технологи болох NexMabTM дээр үндэслэн алтеужен нь эсрэгбиетэй хавсарсан дараагийн үеийн хорт хавдрын эсрэг эмийг судалж, хөгжүүлж байна. Тус компани нь 2008 онд байгуулагдсан цагаасаа хойш 2014 оны 12-р сард KOSDAQ-д технологийн өсөлттэй тусгай компаниар бүртгэгдсэн бөгөөд өнөөг хүртэл гадаадын эмийн үйлдвэрүүдтэй 10 гаруй хамтарсан судалгаа, боловсруулалтын гэрээ байгуулсан. Энэ маягаар Алтеужен нь дотоодын тэргүүлэх био компанийн байр сууриа бэхжүүлсээр байгаа билээ.
HybrozymeTM платформ технологи
HybrozymeTM нь арьсан доорх эс хоорондын бэхжилтийг бүрдүүлдэг гиалуроны хүчлийг задалдаг гиалуронидаза (“ALT-B4”) ферментийг эмтэй хольж тарьвал, энэ нь шууд судсаар тарьж хэрэглэхээс илүүтэй арьсан доорх хялгасан судсаар дамжуулан эмийг шингээх боломжийг олгодог эмийн хүргэх аргыг эрс өөрчилсөн технологи юм. Энэ технологи нь янз бүрийн био эм бэлдмэл, ялангуяа хорт хавдрын эсрэг эмүүдийн хувьд судсаар тарих аргыг арьсан доорх тарилга болгон хувиргах технологи юм. Тус компани нь АНУ-ын Halozyme-ийн дараагаар энэ технологийг хөгжүүлсэн дэлхийн хоёр дахь компани. Арьсан доорх тарилгын хөгжлийн давуу тал нь эмийг хэрэглэх хугацааг эрс богиносгодог бөгөөд ингэснээр өвчтөн эмнэлэгт хандсанаас хойш 2-3 цагийн турш эм тариулах гэж хүлээхгүй, эмнэлэгт хэвтэх зардлыг бууруулах зэрэг өвчтөн болон асран хамгаалагчдад ашиг тустай юм. Одоогийн байдлаар технологийг шилжүүлсэн дэлхийн хэмжээний том эмийн компанид 1-р үе шатны эмнэлзүйн туршилтын шатандаа явж байна.
Тогтвортой платформ технологи, NexPTM
Biobetters нь оргиналь эм дээр суурилдаг бөгөөд үр дүн, аюулгүй байдал, тав тухтай байдал нь сайжирсан биосимиляртай харьцуулахад шинэ эм гэж ангилагддаг. Biobetter нь эмийн сонгомол чанар, тогтвортой байдал, дархлаа үүсгэгч чанар, хагас задралын зэрэг шинж чанарыг оргиналь эмтэй харьцуулахад сайжруулдаг ба бие даасан патентаар хамгаалагдсан тул патентын хугацаа дууссаны улмаас патентын хагарал (Pattient cliff-Патентын эрхээрээ зах зээлд хүчтэй байр суурь эзэлдэг байсан бүтээгдэхүүний патентын хүчинтэй хугацаа дууссанаас үүдэн орлого огцом буурах эрсдэл)үүсэх эрсдэлийг арилгах давуу талтай.
Алтеужен нь хүний биед их хэмжээгээр агуулагддаг Альфа-1 Антрипсин (A1AT) уураг дахь зарим амин хүчлийг орлуулах замаар биед удаан эдэлгээтэй, өвөрмөц үүрэг гүйцэтгэдэггүй зөөвөрлөгч хэлбэрээр бүтээгдсэн NexPTM-ийг ашиглан үүнийг хүний өсөлтийн даавар (hGH)-тай нийлүүлж урт хугацааны үйлчилгээтэй(Long-acting) хүний өсөлтийн даавар боловсруулах ажлыг хийж байна. Энэ нь өдөрт тарих шаардлгатай өсөлтийн дааврын тарилгын тоог бууруулж, эмийг давтан хэрэглэх үед өвчтөнд мэдрэх таагүй мэдрэмжийг арилгах ач тустай юм. Алтеужен компани нь NextP™-тэй хослуулан тогтвортой чанарыг нэмэгдүүлсэн “ALT-P1” хүний өсөлтийн дааврын технологоо хүүхдийн өсөлтийн хоцогдол(PGHD)-той холбоотой ашиглалт хэрэглээний чиглэлээр гадаадад шилжүүлсэн түнштэйгээ хамтран дэлхийн клиник 1б-ийг эмнэлзүйн туршилтыг хийж дуусгасан. Энэ жил дэлхийн 2-р шатны клиник туршилтанд орохоор төлөвлөж байна.
Эсрэгбие-эмийн коньюгат (ADC) платформ технологи, NexMabTM ADC
NextMabTM ADC нь эсрэгбиеийн тодорхой хэсгүүдэд эмийг сонгон нэгтгэдэг технологи юм. Энэ нь тодорхой эсэд хүрдэг эсрэгбиед хортой эмийг хавсарган тухайн эсүүдэд эсрэгбие хүрэх үед эм нь ялгарч эсийг устгадаг хорт хавдрын эсрэг эм боловсруулахад ашигладаг платформ технологи юм. Одоогоор Алтеужен компани NexMabTM ADC технологийг ашиглан хөхний хорт хавдрыг онилох эсрэгбиетийг хорт хавдрын эсрэг эмтэй хослуулах эмчилгээг хөгжүүлж байгаа бөгөөд Солонгос улсдаа анхлан 1-р шатны эмнэлзүйн туршилтыг хийж дуусгаад байна.
Нойтон толбоны доройтлыг (wAMD) эмчлэх Eylea-ийн биосимилярыг боловсруулсан.
Биосимилярыг мөн эквивалент биологийн бодис гэж нэрлэдэг ба патентын хугацаа нь дууссан оргиналь эмийн хуулбар юм. Энэ нь анхны эм буюу оргиналь эмтэй ижил зүйл, чанартай бөгөөд эмнэлзүйн харьцуулалт нь батлагдсан. АНУ-ын Регерерон болон Байер нарын хамтран бүтээсэн насжилттай холбоотой нойтон шар толбоны доройтлыг эмчлэх 'Eylea' эм нь 2021 оны байдлаар 10 их наяд воны борлуулалттай биологийн эмийн бүтээгдэхүүн юм. 2025 оны хоёрдугаар хагаст Европт патентын хүчинтэй хугацаа дууссантайгаар холбоотойгоор Алтеужен компани Эйлеагийн биосимиляр бүтээгдэхүүнийг боловсруулалтыг хийж дуусгасан бөгөөд дэлхийд анхлан 1-р шатны эмнэлзүйн туршилтыг дотоодын 4 эмнэлэгт амжилттай хийж дуусгалаа. Одоогоор дэлхийн 3-р үе шатны эмнэлзүйн туршилт Солонгос, Япон зэрэг 12 улсад явагдаж байна.
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралын төлөө биобеттерийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг тэргүүлж буй Алтеужен нь ирээдүйд улам өсөж хөгжих хандлагатай харагдаж байна.
[Ашигласан материал]
- Хёндэча жингвон-ийн шинжээч Ом Мин Юун 'Зөвхөн дамжуулагч хоолой гэж харахаа больцгооё'
- Алтеужен ХХК-ын өгсөн материал.